АНУ, Хятад улсууд харилцан татвар ногдууллаа

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

АНУ, Хятад улсууд харилцан татвар ногдууллаа

АНУ, Хятад улсууд харилцан татвар ногдууллаа

АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн нэмэлт татвар ногдуулах болсноо өчигдөр /2019.09.01/ зарлажээ. Харин БНХАУ үүний хариуд АНУ-аас импортолдог нефть тэргүүтэй 5078 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 1717-д нь 5 болон 10 хувийн нэмэлт татвар ногдуулсан байна. Энэ нь Хятад улс анх удаагаа нефтийн бүтээгдэхүүнд татвар ногдуулж буй явдал болж байгаа аж.

Дональд Трампын засаг захиргаа цаашид Хятадаас импортолдог 125 гаруй тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаа аж. БНХАУ үүний хариуд АНУ-ын 75 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах үйл явцыг эхлүүлээд байгаа гэнэ.

Хоёр улсын худалдааны төлөөлөгчид ирэх аравдугаар сард хэлэлцээ хийхээр болсон бөгөөд АНУ-ын Засгийн газар хоёр жилийн өмнөөс Хятадыг оюуны өмчийн хулгай хийсэн гэж үзээд эдийн засгийн шахалт үзүүлж эхэлсэн юм. Харин Хятадын тал өөрсдийгөө шударга бус өрсөлдөөн хийгээгүй гээд хариу татвар тавьсаар хоёр улсын худалдааны маргаан өнөөг хүртэл үргэлжилж байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж