Гишүүдийн гадаад, дотоод томилолтыг хязгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Гишүүдийн гадаад, дотоод томилолтыг хязгаарлалаа

Гишүүдийн гадаад, дотоод томилолтыг хязгаарлалаа

УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүдийн гадаад томилолтыг есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар хязгаарлалаа. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүдийн гадаад, дотоодын томилолтыг есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулах захирамж гаргасан байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн зургадугаар сараас хойш хэлэлцэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал багагүй хугацаанд гацаагаад байсан юм. Мөн сүүлийн 14 хоногийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр чуулганы хуралдааныг товлосон ч ирц бүрдэхгүй байх, гишүүд гадаад, дотоод томилолттой байсан учир ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэх хугацаанд гишүүдийн томилолтыг хязгаарлаж байгаа аж.

Мөн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан есдүгээр сарын 1-нд дуусгавар болох байсан ч УИХ-ын дарга есдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж