Хакүхог Монголын багийн элчээр томиллоо

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

Хакүхог Монголын багийн элчээр томиллоо

Эх орондоо ирээд буй мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-нд зочиллоо.

Түүнийг МҮОХ-ноос "Токио 2020" олимпийн их наадмын Монголын багийн элчээр томилж, нэр хүндтэй үүрэг хүлээлгэсэн юм.

Энэ үеэр Их аварга М.Даваажаргал МҮОХ-ны "Олимпийн Алтан-Очир" одонгоор шагнагдав.

Түүний аав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат 1964 оны Токиогийн олимпийн наадамд тамирчнаар оролцож байсан бол хүү нь ийнхүү Токиод болох дараагийн олимпод Монголын шигшээ багийн элчийн эрхэм үүрэгтэй оролцох нь ээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж