АНУ-ын шигшээ баг эхний өрсөлдөгчөө 21 онооны зөрүүтэй хожив

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

АНУ-ын шигшээ баг эхний өрсөлдөгчөө 21 онооны зөрүүтэй хожив

АНУ-ын шигшээ баг эхний өрсөлдөгчөө 21 онооны зөрүүтэй хожив

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий хоёр дахь өдөр E, F, G, H хэсгийн тоглолтууд боллоо. Харьцангуй сул бүрэлдэхүүнтэй гэгдэж буй АНУ-ын шигшээ баг эхний тоглолтоо Европ тивийн төлөөлөл Чехийн эсрэг хийж, 88:67 харьцаагаагаар хожиж, дэлхийн аваргыг амжилттай эхлүүлээд байна. АНУ-ын шигшээ баг тоглолтын эхний хагаст 43:29 харьцаатай тэргүүлсэн бол сүүлийн хагаст 45:38 харьцаатай илүүрхсэн. Хэдийгээр АНУ-ын шигшээ баг тус тоглолтод 55%-тай довтолж байсан ч Чехийн шигшээ баг холын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэж байсан. Чехийн багийн лидер Т.Саторански 17 оноо, В.Хрубан, Я.Бохачик нар тус бүртээ 13 оноо авсан бол АНУ-ын шигшээ багаас дөрвөн тоглогч 10-аас дээш оноо авчээ. Мөн Е хэсэгт Туркийн шигшээ баг 86:67 харьцаагаар Японы шигшээ багийг хожсон.

Тэгвэл өчигдөр болсон тоглолтуудаас Франц болон Германы шигшээ багуудын тоглолт сонирхолтой боллоо. Тоглолтын эхний хагасын 1-р үед Франц 16:4 харьцаагаар Германы багийг тэргүүлэн эхний хагас өндөрлөхөд 36:20 харьцаатай хожсон. Харин тоглолтын II хагаст Германы шигшээ баг эргэн ирэлт хийсэн ч 78:74 харьцаагаар Францын шигшээ баг эхний хожлоо авлаа.

Дэлхийн аваргын 2 дахь өдрийн үр дүн:

  • Турк 86:67 Япон
  • Чех 67:88 АНУ
  • Шинэ Зеланд 94:102 Бразил
  • Грек 85:60 Монтенегро
  • БНДоминикан 80:76 Йордан
  • Франц 78:74 Герман
  • Канад 92:108 Австрали
  • Сенегал 47:101 Литва

Өнөөдрийн (9 сарын 2) өдрийн хуваарь:

  • 30 цаг: Итали – Ангол
  • 00 цаг: Венесуэл – Кот-д’Ивура
  • 30 цаг: Аргентин – Нигери, Тунис – Иран
  • 30 цаг: Серби – Филиппин
  • 00 цаг: БНХАУ – Польш
  • 30 цаг: ОХУ – БНСУ, Испани – Пуэрто-Рико

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж