Хятадын тамирчин Жан Вэйли өнгөрсөн бямба гаригт /2019.08.31/ Бразилын тулаанч Жессика Андрадетай тулалдаж, 42-хон секундын дотор өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч, UFC-гийн анхны хятад аварга болжээ. Тэрбээр UFC-гийн түүхэнд өрсөлдөгчөө маш богино хугацаанд буулган авсан хоёр дахь тамирчнаар нэрлэгдэж байна.
Жан Вэйли CNN агентлагт ярилцлага өгөхдөө "Би энэ мөчид маш их баяртай байна. Миний нэр Жан Вэли, би Хятадаас ирсэн. Намайг санагтун! Би аварга болохын тулд маш шаргуу хөдөлмөрлөсөн. Хувь хүнийхээ хувьд зөвхөн Хятад төдийгүй дэлхийн бүх залуу эмэгтэйчүүдэд хүчтэй байж, мөрөөдөлдөө хүрэх урам зориг өгч чадсан гэж найдаж байна” гэж хэлжээ.
Жан Вэйли одоогоор 20-1 гэсэн амжилттай байгаа бөгөөд “Kunlun Fight” тэмцээний аварга юм байна. Нийт ялсан тулаануудынхаа 10-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан бол 11 тулаанаа зөвхөн эхний үед нь дуусгажээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ