Хонгконгод оюутан сурагчид хичээл хаялт зарлав

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Хонгконгод оюутан сурагчид хичээл хаялт зарлав

Хонгконгод оюутан сурагчид хичээл хаялт зарлав
HONG KONG, CHINA - AUGUST 22: A high-school student, wearing a helmet and a face-mask, is seen at a rally in Hong Kong, China on August 22, 2019. Large-scale protests in Hong Kong began last June against a bill to legalize the extradition of suspects to mainland China, Macao and Taiwan. (Photo by Fuat Kabakci/Anadolu Agency via Getty Images)

Эх газрын Хятад руу хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн Хонгконгчуудын тэмцэл үргэлжилсээр байна. Хонгконгийн 200 гаруй сургуулийн 9,000 гаруй оюутан сурагч өнөөдөр /2019.09.02/ хичээлдээ суулгүй эсэргүүцлээ илэрхийлжээ.

Тэд мягмар гаригийг /2019.09.03/ дуустал хичээл хаяж, цаашдаа долоо хоног бүр нэг өдрийг эсэргүүцлийн өдөр болгохоор шийдсэн байна.

Сурагчид сургуулийнхаа гадна талбайд гар гараасаа атгалцан өвдөглөж суугаад нэгэн дуугаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа ба тэд олон долоо хоног тэмцэж буй тэмцэгчдийг зүгээр хараад сууж чадахгүй хамтдаа тэмцэхээр болсон нь энэ аж. Мөн тэд дүрэмт хувцсан дээрээ жагсагчдын нэгэн адил хамгаалалтын дуулга, шил, амны хаалт зүүжээ.

Хонгконгийн хамгийн анхны коллежуудын нэг "Queen’s College"-ийн оюутнууд сургуулийн сүлд дуугаа дуулахаас өмнө "Хонгконгийг чөлөөл!" хэмээн хашгирч, сургуулийн гадна байрладаг Хятадын анхны Ерөнхийлөгч Сунь Ятсений хөшөөнд тэмцэгчидтэй адил хамгаалалтын дуулга, амны хаалт, бээлий өмсгөж, зүүлгэсэн байна.

Эх сурвалж: CNN 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж