Эх газрын Хятад руу хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн Хонгконгчуудын тэмцэл үргэлжилсээр байна. Хонгконгийн 200 гаруй сургуулийн 9,000 гаруй оюутан сурагч өнөөдөр /2019.09.02/ хичээлдээ суулгүй эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тэд мягмар гаригийг /2019.09.03/ дуустал хичээл хаяж, цаашдаа долоо хоног бүр нэг өдрийг эсэргүүцлийн өдөр болгохоор шийдсэн байна.
Хонгконгийн хамгийн анхны коллежуудын нэг "Queen’s College"-ийн оюутнууд сургуулийн сүлд дуугаа дуулахаас өмнө "Хонгконгийг чөлөөл!" хэмээн хашгирч, сургуулийн гадна байрладаг Хятадын анхны Ерөнхийлөгч Сунь Ятсений хөшөөнд тэмцэгчидтэй адил хамгаалалтын дуулга, амны хаалт, бээлий өмсгөж, зүүлгэсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ