“Далайд гарцгүй хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудын инновац, технологийн чадавхийг дээшлүүлэх түншлэл” олон улсын хурал эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

“Далайд гарцгүй хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудын инновац, технологийн чадавхийг дээшлүүлэх түншлэл” олон улсын хурал эхлэв

“Далайд гарцгүй хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудын инновац, технологийн чадавхийг дээшлүүлэх түншлэл” олон улсын хурал эхлэв

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Гадаад харилцааны яам, Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон Оюуны өмчийн газартай хамтран зохион байгуулж буй “Далайд гарцгүй хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудын инновац, технологийн чадавхийг дээшлүүлэх түншлэл” сэдэвт олон улсын хурал өнөөдөр буюу 9 дүгээр сарын 2-ны өдөр эхэлж байна.

Олон улсын хурлаар далайд гарцгүй хөгжиж буй болон далайд гарцгүй нэн буурай хөгжилтэй орнуудын мэргэжилтнүүдийн дунд инновац, технологийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцох, удирдамж өгөх, хөгжлийн асуудалд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх, шинжлэх ухаан, техникийн мэдээллийг үр дүнтэй ашиглах стратеги боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн олон улсын хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас инновац, технологийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулаад Монгол Улс дахь анхны олон улсын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа гишүүн орнуудад талархал илэрхийлэв.

Хуралд Афганистан, Азербайжан, Балба, Бутан, Буркина Фасо, Киргиз, Лаос, Тажикистан, Этиоп, Нигери, Монгол Улсын оюуны өмч болон инновац, технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж