Бэлчээрийн менежментийг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн менежментийг сайжруулна

Бэлчээрийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг баталлаа

Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/631 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
 
Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт даалгав.  
 
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, техник тоног төхөөрөмж худалдан авах ажилд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
НИЙСЛЭЛ ХОТ ОРЧМЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНИЙГ САЙЖРУУЛАХ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                

                                                                                                                                    /төгрөгөөр/

 

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Хугацаа

2015онд санхүүжих

I

90 үнээний зогсоол бүхий иж бүрэн цогцолбор фермерийн аж ахуй байгуулах

 

 

I.1

Фермийн барилга

2015

771,044,828

I.2

Сургалтын төвийн барилга

2015

179,982,759

I.3

Техник, тоног төхөөрөмжийн гараж, засвар үйлчилгээний төв

2015

220,000,000

I.4

Материал болон  үр, бордооны агуулах

2015

19,913,792

I.5

Тэжээлийн саравч

2015

50,258,621

 

Дүн

 

1,241,200,000

II

Дэд бүтцийн ажлууд                           

 

 

II.1

Худаг /2 ш /                       

2015

64,956,897

II.2

Цахилгаан хангамж

2015

60,025,862

II.3

Дулаан, ус хангамж

2015

40,017,241

II.4

Зам харгуй, фермийн дотоод тохижилт

2015

55,000,000

II.5

Тэжээлийн талбай хаших хайсны зардал

2015

100.000.000

 

Дүн

 

320,000,000

III

Хадлан, тэжээл техник тоног төхөөрөмж

 

 

III.1

Трактор 110 м.х /110 морины хүчтэй/ 2ш

2015

464,000,000

III.2

Урдуур буулгагч /1800 мм –ийн шанагатай/ 1ш

2015

25,399,360

III.3

Прессний машин /13 ширхэг хутга бүхий механизмтай/ 1ш

2015

69,300,720

III.4

Пресселсэн өвс ороон боогч / 750 маркийн полиэтилен уутанд таарах / 1ш

2015

62,500,800

III.5

Хадуур / Дамаран хадуурын ангитай, авах өргөн 3м/ 1ш

2015

20,300,000

III.6

Тармуур / Авцын өргөн 3,8 м/ 1ш       

2015

14,100,960

III.7

Өвс эргүүлэгч сэврээгч / Авцын өргөн 5,2 м/ 1ш

2015

16,800,000

III.8

Өвс ачих, буулгах сэрээ / 3 цэгт хүлээн авагчтай
гидро механизмтай/ 1ш

2015

5,800,000

III.9

Үрлэгч / Хаван үрлэх механизмтай, ажлын өргөн 3 м/ 1ш

2015

35,600,400

III.10

Эрдэс бордоо цацагч машин, 2 холбогч / Ажлын өргөн 10-18 м/ 1ш

2015

9,256,800

III.11

Өтөг бууц цацагч, шингэн өтөг цацагч, холигч / 6,5 тонны багтаамжтай/ 1ш

2015

92,800,000

III.12

Хөргөлтийн систем бүхий иж бүрэн автомат саалтуурын төхөөрөмж / автомат саалтуур, сүү хөргөх танк/ 1ш

2015

58,000,000

III.13

Өтөг бууц хадгалах сав 1ш

2015

46,400,000

 

Дүн

 

919,759,360

IV

Бага оврын газар тариалангийн техник, тоног төхөөрөмж

2015

 

IV.1

Анжис/ 2 хошуутай, авцын өргөн нь 90-150 см  / 1ш

2015

22,040,000

IV.2

Роторт сийрүүлэгч / Авцын өргөн нь 2 м / 1ш  

2015

20,648,000

IV.3

Төмс үрлэгч / 2 мөрөөр үрэлдэг / 1ш

2015

25,114,000

IV.4

Хүнсний ногооны хураагч 1ш

2015

18,119,2000

IV.5

Хүнсний ногоо үрлэгч 1ш

2015

16,072,960

IV.7

Төмс хураагч 1ш

2015

22,722,000

IV.8

Тусгай зориулалтын авто машин 1ш

2015

84,364,480

IV.9

Трактор / 35 морины хүчтэй/ 1ш

2015

64,960,000

IV.10

Мотоблок 2ш

2015

23,200,000

IV.11

Ачааны автомашин /5тн/ 1ш

2015

34,800,000

 

Дүн

 

332,040,640

 

НИЙТ ДҮН

 

2,813,000,000

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж