ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалт хийх талаар өнөөдөр /2019.09.02/ Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Айлчлалтай холбоотойгоор цахим орчинд буруу ташаа мэдээллүүд цацагдаж байна. Өчигдөр орой гэхэд хоёр өдөр замыг бүхэлд нь хаана гэсэн мэдээлэл тархаж, үүнд иргэд их бухимдсан. Өнөөдөр ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Өндөр хэмжээний зочид төлөөлөгчид өнөө орой ирэх үед түр хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах юм” гэв.
Өнөөдөр орой /2019.09.02/ "Чингис хаан" нисэх онгоцны буудлаас Шангри-Ла зочид буудал хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана. Харин хэдэн цагаас хэдэн цагийн хооронд зам хаах тодорхой мэдээллийг өгөх боломжгүй гэлээ. Маргааш /2019.09.03/ Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хэсгийг тус тус хэсэгчлэн хаах аж.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Лхагважаргалаас нэмж тодруулахад “Өнөөдөр ажлын цагаар тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Харин зочид төлөөлөгчийг нисэх онгоцны буудалд буух үед Буянт Ухаагаас, Шангри-Ла хүртэлх замыг бүрэн чөлөөлж хөдөлгөөнийг явуулна. Өмнө нь өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг айлчлах үед Тээврийн цагдаагийн албанаас бусад байгууллагуудтай хамтран дээрх зохицуулалтыг тогтмол зохион байгуулдаг байсан. Маргааш зочин төлөөлөгчид хотын төвөөр хөдөлгөөнд оролцох үед цагийн хязгаартайгаар сөрөг хөдөлгөөн явуулахгүйгээр хөдөлгөөнийг хаана. Үүнийг иргэд буруу ойлгож хөдөлгөөнийг бүрэн хаана гэхээр тэр өдөр явахгүй гэж буруу ойлголт авсан байна. Тийм зүйл байхгүй” гэв.
Э.БУРАМ
Зочин 2019-09-02 122.201.28.10
нэг л их сайн хөрш тэгтэл худалдааны хориг тавиад 29 жил болж байна яах вэ
Зочин 2019-09-02 202.179.26.41
ЗА ЕР НЬ БАРУУНЫХАН ПУТИНЫГ УРИАГҮЙН САЙН Ч ХЭРЭГ БОЛЖ. ТОМ УЛСУУДТАЙ НАЙЗАРХААД АЛГА БОЛОХ БАЙСАН ХҮНИЙГ МОНГОЛ ГЭЖ ТУХАЙН ЦАГ ҮЕДЭЭ БАС Л ТҮҮХЭН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСНИЙГ САНУУЛСАН ЧУХАЛ АЙЛЧЛАЛ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ДҮГНЭЛЭЭ. ХЭРВЭЭ ОРОСУУД ХАЛХЫН ГОЛЫН ЭНЭ ДАЙНЫГ ЯАРАН ШИЙДЭЭГҮЙ БОЛ ЯПОН ГЕРМАНТАЙ ХОЁР ФРОНТ ДЭЭР ЗЭРЭГ ТУЛАЛДАХ БАЙВ. ҮҮНИЙГ НЭХЭН САНУУЛСАН 2 УЛСЫН НЭГ НЭГЭНДЭЭ ХАНЬ ТҮШИГ БОЛЖ ЯВСАНЫГ ЯАЖ ҮГҮЙСГЭЖ БОЛОХОВ.
Зочины сэтгэгдэл 2019-09-02 49.0.218.150
Уг айчлалыг зохион байгуулж байгаа комиссийнхон ажлын төлөвлөгөөгөө маш муу хийж, нийслэлийн бүх хүмүүсийг бухимдуулж бна даа. Хүмүүс үүрэндээ бужигнаж учраа олохгүй байгаа шоргоолж шиг л болох нь дээ.
Дараагийн удаа путин гуайг ирэхээр олигтойхон шиг зохион байгуулах хэрэгтэй шүү.
Зочин 2019-09-02 202.131.251.115
Хэдэн цагаас хэдэн цагийн хооронд хаахаа тодорхой бич л дээ. Юмаа төлөвлөж болохгүй юм
Зочин 2019-09-02 202.179.26.41
БОЛОХГҮЙ. ХЭРВЭЭ БИ ХӨЛСНИЙ Ч ЮМ УУ ГАДНЫ ХОРЛОН СҮЙТГЭГЧ ХЭН Ч БАЙЛАА ГЭСЭН СУМ ҮЛ НЭВТРЭХ ШИЛ РҮҮ БУУДАХ БАЙРЛАЛАА ЦАГ НАРАА ТОХИРУУЛААД СУУЖ БАЙДЫН БАЙГАА БИЗ ДЭЭ.
Зочин 2019-09-02 202.179.26.47
Нэг өдөр сайн явган яв л даа. Бөсгөө даахгуй болтлоо суусан машины суудлаас нэг удаа түр ховхорч 1-2 алхархад эрүүл мэндэд тустай.
Зочин 2019-09-02 203.217.139.225
Хүмүүс буруу ойлгох юм. Машинаар ажил амьдралаа амжуулж яваа хүмүүс олон бий. Хувь хүний баялагаас улсын баялаг бүрдэнэ. Өндөр хөгжилтэй ардчилсан оронд зах хаах нь маш бага.
Зочин 2019-09-02 103.212.117.142
Putind tsagiin huviar gej baidagguig meddeggui yum uu?
Зочин 2019-09-02 66.181.161.122
яг аль замыг хэдэн цагт хаах мэдээллээ өгчих л дөө
irged buruu oilgono gej yu bhaw dee uursduu medeelel erthen zuw uguhgui 2019-09-02 202.126.89.139
irged buruu oilgoh yu bhaw dee medeelelee zuw uguh heregtei