Хүлээлт үүсгэсэн "Даншиг наадам-Хүрээ цам 2019" ням гаригт болно

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Хүлээлт үүсгэсэн "Даншиг наадам-Хүрээ цам 2019" ням гаригт болно

Хүлээлт үүсгэсэн "Даншиг наадам-Хүрээ цам 2019" ням гаригт болно

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохиогдож буй тус наадмыг дотоод болон гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхох боломжтой аж.

Даншиг өргөх ёслолыг жил бүр наймдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг ч энэ жил товлогдсон хугацаанаасаа хойшлогдсон нь НЗДТГ-аас хамтран оролцохоос татгалзсантай холбоотой. Иймд тус наадмыг  Гандантэгчинлэн хийдээс энэ жил бие даан зохион байгуулж буй юм. Тус хийдээс өнөөдөр /2019.09.02/ “Батцагаан” цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ цам 2019” наадмын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2019” ХОЙШЛОГДСОН НЬ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХОЛБООТОЙ

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” түүх, шашин, соёлын эл арга хэмжээг 2015 оноос НЗДТГ-тай хамтран жил бүр зохион байгуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татаж, хүлээлт үүсгэх болсон тус наадмын гол үзүүлбэр нь цам харайх юм. Энэ жил даншиг өргөх ёслолын үеэр монголчуудын соёлын өв болсон Жахар цам харайх ба Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилга болох юм байна. Үдээс хойш 256 бөхийн даншүгийн цол олгох барилдаан болох аж. Гандантэгчинлэн хийдээс “Даншиг наадам-Хүрээ цам 2019” наадмыг уламжлалт шашны зан үйл төдийгүй өв соёлоо дэлхий нийтэд таниулсан арга хэмжээ гэдгийг онцолсон юм.

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2019” НААДАМ НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ EVENT

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.ОДГАРЬД:

– Монголын соёлыг дэлхийд таниулж буй нэгэн томоохон үйл явдал бол Даншиг өргөх ёслол. Энэ наадам нь аялал жуулчлалын салбарын дунд нэгэн томоохон event болж байгаа юм. Гандантэгчинлэн хийдээс НЗДТГ-т “Даншиг наадам-Хүрээ цам 2019” арга хэмжээг зохион байгуулах өдрийг товлох, зохион байгуулах тухай мэдээллийг энэ оны зургадугаар сараас эхлэн хүргүүлсэн. Гэвч НЗДТГ-аас “Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын арга хэмжээг зохион байгуулж, хамтран оролцох тухай албан ёсны мэдэгдэл хариу өгөлгүй, наймдугаар сарын эхний долоо хоног хүрсэн. Иймд тус арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд  хамтран оролцохгүй болох нь тодорхой болсон тул бидний зүгээс даншиг өргөх ёслолыг уламжлал ёсоор үргэлжлүүлэн зохион байгуулахаар шийдэж ийнхүү есдүгээр сарын 8-ны өдөр товлолоо.

ДАНШИГ ӨРГӨХ ЁСЛОЛ ХОЙШЛОГДСОН НЬ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД СОЛИГДСОНТОЙ ХОЛБООТОЙ

МБШТ Гандантэгчинлэн хийдийн эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.АМГАЛАН:

Монгол Улсад аялж буй гадаадын жуулчид цам харайх ёслолыг үзэж сонирхох нь их. Энэ жил  “Даншиг наадам-Хүрээ цам 2019” арга хэмжээг наймдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар товлосонтой холбоотой жуулчдын дунд их хүлээлт үүссэн байсан ч нийслэлийн удирдлагууд солигдсоноос болж цам харайх даншиг өргөх ёслол болж чадаагүй. Үүнээс болж аялал жуулчлалын компаниуд манай хийд рүү хандах, ачаалал эрс нэмэгдсэн. Бидний зүгээс аялал жуулчлалын компаниудад учир байдлаа тайлбарлаж даншиг өргөх ёслол хойшлогдсон тухай мэдээлсэн. Цам харайх ёслолыг үзэх гэж японы маш олон жуулчид ирсэн. Тэдний хувьд зөвхөн  даншиг өргөх ёслолыг үзэх гэж монголд ирсэн, маш их хүлээлттэй байсан юм билээ. Одоо ч бас аялал жуулчлалын компаниуд манай төв рүү хандаж байгаа нь их хүлээлт үүссэн санагдлаа гэлээ.

"БАТЦАГААН” ЦОГЧЭН ДУГАН НЭЭЛТЭЭ ХИЙХ ӨДӨР ОЛОН УЛСЫН БУДДИСТУУД ЧУУЛНА

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс “Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын арга хэмжээг зохион байгуулахаас гадна есдүгээр сарын 6-нд бурхны шашны түүхэнд томоохон үйл явдал болохын нэг нь VIII Богд Жавзандамба хутагтын мэлмий гийсний 150 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойн өдрөөр “Батцагаан” цогчэн дуган үүдээ нээж, өрхөө татахаас гадна “Самвад” олон улсын хурал болж буйгаараа онцлогтой. Нийт 212012 м/кб талбай бүхий тус шинэ дуганд 1080 лам нэг дор хурах боломжтой ба уг олон улсын хуралд Энэтхэг, Япон, Шриланк, Бутан, Тайланд, Бангладеш, Сингапур зэрэг орны лам, Австри, Их Британ, АНУ, Швейцар, ОХУ-ын буддын судлалын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцох аж.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж