Абэ энэ долоо хоногт Путинтэй уулзахаар төлөвлөжээ | News.MN

Абэ энэ долоо хоногт Путинтэй уулзахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Абэ энэ долоо хоногт Путинтэй уулзахаар төлөвлөжээ

Абэ энэ долоо хоногт Путинтэй уулзахаар төлөвлөжээ

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 4-нөөс 6-ны хооронд Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж буй тухайгаа Даваа гаригт мэдэгджээ.

Абэ "Японы хойд хэсэг Хоккайдо муж дахь Оросын эзэмшдэг дөрвөн арлын маргаан, энх тайвны гэрээ болон эдийн засгийн хамтын ажиллагааны талаархи яриа хэлэлцээнд ахиц дэвшил гаргахыг хүсч байна" гэж хэлсэн байна.

Орос, Японы хоорондын харилцаанд саад тотгор учруулж буй асуудлуудын гол нь газар нутгийн маргаантай Курилын арлуудын статусыг тодорхойлох асуудал юм. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ оны эхэнд гаргасан мэдэгдэлдээ Курилын арлууд нь Оросын хууль ёсны газар нутаг. Тиймээс Японы талд энэ нутгийг өөрийн болгох асуудал хаалттай” гэж онцолж байв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-02 202.21.97.30

Тэр арлаа усан дор л оруулчаач дээ…
Булаацалдаж байсны оронд

Avatar

дс 2019-09-02 122.201.23.84

луйварчин оросууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж