Ундааны саваар автобусны картаа цэнэглэнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Ундааны саваар автобусны картаа цэнэглэнэ

Ундааны саваар автобусны картаа цэнэглэнэ

Сүүлийн үед дэлхийн улс орнууд хуванцар савыг дахин боловсруулж ашиглах болсон. Ингэхдээ бүр “мөнгө босгох” арга болгон хөгжүүлжээ. Өөрөөр хэлбэл Италийн Ром хотноо 30 ширхэг хуванцар саваар нийтийн тээврээр зорчих 1,5 еврогийн үнэтэй тасалбар авах гэнэ. Энэ нь хуванцар савыг дахин боловсруулахад маш үр дүнтэй байгаа аж. Тэгвэл энэ аргыг Монголд нэвтрүүлэхээр болсон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлж байна. Иргэд уусан ундааны саваа автомат машинд хийгээд автобусны картаа цэнэглэх боломжтой гэнэ. Үүнийг хэрэгжүүлэхээр  Эко бин компанийн залуус хаягдал төлбөртэй хүлээн авагч RVM машин бүтээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж