Завханы Бага нуурт 30 орчим усны шувуу үхжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Завханы Бага нуурт 30 орчим усны шувуу үхжээ

Завханы Бага нуурт 30 орчим усны шувуу үхжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Бага нуурын усанд бор галуу, цахлай, алаг нугас нийлсэн 30 орчим усны шувуу үхсэн байна. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байдалтай байна гэсэн мэдээллийг Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.Батдөл наймдугаар сарын 30-ны өдрийн 13.50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу Завхан аймгийн Онцгой комисс наймдугаар сарын 31-ны өдрийн 08.00 цагт хуралдаж Онцгой байдлын газрын хоёр, Цагдаагийн газрын тав, Зооноз өвчин судлалын төвийн хоёр, Мал эмнэлэг үржлийн газрын хоёр, Эрүүл мэндийн газрын нэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэг, Ус цаг уур орчны шинжилгээний газрын нэг, нутгийн захиргааны байгууллагын хоёр, нийт 14 алба хаагч, хоёр автомашинтай очиж энэ сарын нэгний өдөр үхсэн шувуудаас дээж авч, үхсэн шувуудыг булж ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж