Ёс зүйгүй төрийн албан хаагчдыг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага байна уу | News.MN

Ёс зүйгүй төрийн албан хаагчдыг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага байна уу

Ёс зүйгүй төрийн албан хаагчдыг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага байна уу

Ёс зүйгүй төрийн албан хаагчдыг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага байна уу

УИХ-ын өнгөрөгч Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дахь төрийн албан хаагчидтай холбоотой заалтыг хэлэлцсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Уг заалтаар иргэдийг ялгаварлан гадуурхаж байна. Хувийн хэвшлийнхэн ялангуяа бизнес эрхлэгчдийг дэмжсэн нэг ч заалт оруулаагүй байж, төрийн албан хаагчийн эрхийг Үндсэн хуулиар хамгаалсан уг заалтыг дэмжихгүй. Учир нь энэ хуулиар хүмүүсийг төрийн албанд ажиллах хүсэлтэй болгож, баялаг бүтээгчдийг багасгахаар байна. Төрийн албан хаагчид Үндсэн хуулийн хамгаалалтад орсноор Монгол Улсын бүх иргэн төрийн албанд орцгоохыг илүүд үзнэ. Ингэвэл хэн баялаг бүтээж, хэн татвар төлж, хэн улс орныг авч явах юм бэ. Тиймээс энэ заалт бол хүнийг ялгаварлан гадуурхсан заалт” гэсэн юм.

Түүний дээрх хэлсэнтэй бизнес эрхлэгчид санал нэг байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьд бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж тэдний эрх, ашгийн төлөө төрд төлөөлөл болж буй цөөхөн гишүүдийн нэг.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд бизнес эрхлэгчдийг дэмжсэн тэдний эрх ашгийг Үндсэн хуулиар хамгаалсан заалт тусгагдаагүй нь үнэн. Харин төрийн албан хаагчдыг төр хэтэрхий “бөөцийлөх” нь олон ч зүйлээс харагддаг. Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс  Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар төрийн албан хаагчид тогтвортой ажиллах боломж бүрдсэнээс гадна төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг маш сайн зохицуулж өгсөн сайн хууль болсон.

Тэгвэл төрийн албан хаагчдыг дахин Үндсэн хуулиар хамгаалах шаардлага байна уу гэх асуултыг ч дагуулж байна. Төрийн албан хаагчдын хууль муудаа биш тэдний боловсрол мэдлэг, ёс зүйтэй өнөөгийн төрийн албаны төлөвшилтэй шууд холбоотой. Хуулийг нь мянга сайжруулж, төрийн албыг дархлалаа гээд тус салбар сайн, сайхан болчихгүй. Асуудал хуульдаа бус хүндээ байгаа гэдгийг хууль тогтоогчид олж харах хэрэгтэй. Өнөөдөр төрийн алба шиг хүнд сурталтай газар хаана ч үгүй гэдгийг олон нийт шүүмжилсээр ирсэн. Тиймээс төрийн албан хаагчдыг ёс зүйн хувьд төлөвшүүлэх шаардлага Монголын төрд байна.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-09-02 192.82.66.152

Төрийн үйлчилгээний албан хаагч ямарч хамгаалалт байхгүй.Сайд дарга нарын үзэгний үзээрээр халагдаж солигдлж байдаг.Жинхэнэ ёс зүйтэй шударга ажил хийх сэтгэлтэй хүмүүс бол үйлчилгээний албан хаагч нар.Жинхэнэ төрийн албан хаагч нар бол жинхэнэ сайд УИХ-н гишүүдийн цүнх баригч гар хөл бологсод байдаг.МАН-хан болон АН-хан одоо байгаа цүнх баригч нараа баталгаажуулж байна.Тэтгэвэр гарах нас нь болсон мөртлөө байж л байдаг газрын дарга ТНБ-н дарга нар байна.Жинхэнэ МАНАН-н бүтээгдэхүүнүүд.

Avatar

зочин 2019-09-02 66.181.180.50

Ийм бага цалинтай нөхцөлд төрийн албанд чадвартай, мэдлэгтэй хүмүүс шуурч ирээд орчихгүй л байх.

Avatar

Өөдрөг үзэлтэн 2019-09-02 202.21.117.194

Төрийн албан хаагчид мөрөөрөө ажлаа хийж, татвараа тасралтгүй төлж яваа нийгмийн дундаж бүлэг. Төрийн албыг огт мэдэхгүй хүмүүс юу ч гэж ярьж чадна. Нам дагасан цүнх баригчид л төрийн албыг алба биш болгож байна. Чадвартай албан хаагчид маш их байгаа шүү. Бүгд эх оронч сэтгэлгээтэй бол төртэй төргүй хөгжинө дөө

Avatar

Зочин 2019-09-02 202.131.227.178

тэрийг мэдээд л ялтангууд ҮХ -д хүрээд хэрэггүй гээд ард нийтээрээ их дургуй байгаа шүү дээ.

Avatar

ARD TYMEN !!! Uurchiluh YOSTOI!!! 2019-09-02 70.108.247.200

Songuul bol songuuli l bh YOSTOI !!! Ter nam zasgiin tomilgoogoor ulig domog bolson HUuchin KoMMunizmiin namiin tomilolt gedeg yum Ardchilsan Mongold bh Yosgyi!! Zalijin HUlgaichdiin dshin garah zavhai arga bolsonTer baliar piz sanaagaa hol avaschij nyhend bulaarai !! Tegeed ch HUlgai zalilangiin gemt heregtnyydeer (JDY) huulia uurchlyyldeg teneg uls bid munyy???

Avatar

зочин 2019-09-02 202.131.245.69

нам дагаж төрийн албанд орж ирсэн хүмүүс л увайгүй хоноцийн сэтгэлгээтэй, мэдлэг ажил гүйцэтгэх ур чадваргүй байгаа. Түүнээс төрийн албанд тогтвортой мөрөөрөө орж ирсэн хүмүүс нь зүгээр шүү.

Avatar

Зочин 2019-09-02 103.9.90.51

ТӨрийн албан хаагчдын ёс зүй, мэдлэг, чадварыг сайжруулах талаар цогц арга хэмжээ авахгүй бол Монгол улс цаашид хөгжихөд маш их саад болно. Өнөөгийн төрийн албан хаагчид ямар ч чадваргүй, хоосон толгойнуудаар дүүрснийг хэн хүнгүй мэднэ. Цөөн, чадвартай, улс эх орноо боддог, илүү шуналгүй төрийн албатай болох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-09-02 124.158.95.187

Төрийн гүйцэтгэх албан тушаалтнууд мөрөөрөө ажлаа хийцгээж байгаа. Харин дарга нар, хурган дарга нар ёс зүй гэдэг зүйлийг уландаа гишгэж байгаа харагдах юм. Удирдлаган доор байгаа нөхдүүд нь айгаад дуугарахгүй, дээд шат нь бөөцийлөөд өмөөрөөд байна. Энэ асуудлыг шийдэх заалт хэрэгтэй бөайна. Хараат бус хянана гэнэ. Тэр "хараат бус" уудаа олоод хахууль өгчихнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж