Э.Бат-Үүлийг З.Энхболд цагдаад өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийг З.Энхболд цагдаад өгчээ

Э.Бат-Үүлийг З.Энхболд цагдаад өгчээ

УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийнх нь нэр төрд халдсан гэх хэргээр цагдаад өгсөн байна. Энэ талаар Э.Бат-Үүл нүүр номдоо "ЕТГ-ын дарга З.Энхболд намайг өөрийнх нь нэр төр, өөр хэдэн "юм"-ыг нь "гутаасан" гэж цагдаад гомдол гаргажээ" гээд цагдаагийн "зарлан дуудах"-тай хамт тавьсан байна.  Түүний жиргээтэй холбоотойгоор З.Энхболд гомдол гаргасан бололтой. Үүний өмнө жиргээч Ц.Уянгыг Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан гэж Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгосон. Жиргээч Ц.Уянгын хувьд шүүхийн шийдвэрийг хүлээж авалгүй давж заалдаад байгаа аж. Ямартай ч ардчилсан Ерөнхийлөгчийн үед нэр төрд халдсан гэх асуудлаар олон сэтгүүлч, жиргээч Зөрчлийн тухай хуулиар цагдаад дуудагдах болсон билээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж