Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ амралтын өдрүүдэд нийт 464 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 312 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд дөрвөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн зам, Их хур” түүхий эд авах цэгийн урд замд Toyota Estima автомашины жолооч, Хятад улсын иргэн Хаши нь бямба гаригт /2019.08.31/23.30 цагийн орчимд явган зорчигч 44 настай эрэгтэй, 30 настай эрэгтэй Б нарын хоёр хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байна.
- Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг Дөрвөлжийн 10-7 тоот хашаанд амины Mitsubishi L200 автомашины жолооч Б нь машинаараа ухарч байхдаа нэг настай охиноо мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг өчигдөр /2019.09.01/ 09.56 цагийн орчимд гарчээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ