Далайд гарцгүй орнуудын инноваци,технологийн чадавхиа дээшлүүлэх түншлэл уулзалт болж байна | News.MN

Далайд гарцгүй орнуудын инноваци,технологийн чадавхиа дээшлүүлэх түншлэл уулзалт болж байна

Далайд гарцгүй орнуудын инноваци,технологийн чадавхиа дээшлүүлэх түншлэл уулзалт болж байна

Далайд гарцгүй орнуудын инноваци,технологийн чадавхиа дээшлүүлэх түншлэл уулзалт болж байна

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвөөс Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Оюуны Өмчийн Газартай хамтран “Далайд гарцгүй хөгжиж буй болон далайд гарцгүй нэн буурай хөгжилтэй орнуудын инноваци болон технологийн чадавхыг дээшлүүлэх түншлэл” сэдэвт бүс нутаг дамнасан уулзалт зохион байгуулж байна. Тус уулзалт есдүгээр сарын 2-3 өдрүүдэд үргэлжилнэ.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын төлөөх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрт “Шинжлэх ухаан, технологи, инноваци нь эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, бүтээмжийн чадавхыг нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүртээмжийг хангахад шаардлагатай үндэсний бодлого, олон улсын дэмжлэг, гадаадын шууд хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд далайд гарцгүй хөгжиж буй орнууд тогтвортой хөгжилд чиглэсэн шинжлэх ухаан, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой" гэсэн байдаг.

Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүтээмжийг сайжруулах, эдийн засгийн төрөлжилтийг бий болгох, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын шинэлэг технологи, шинжлэх ухааны мэдлэг, техникийн ноу-хау, шилдэг туршлагыг хуваалцах хүчин чармайлтыг дэмжихийг хөгжлийн түншүүдэд уриалсан. Үүний нэгэн адил, нэн буурай хөгжилтэй орнуудад зориулсан Истанбулын үйл ажиллагааны хөтөлбөр нь хөгжлийн тодорхой сорилт, эмзэг байдлыг харгалзан далайд гарцгүй нэн буурай хөгжилтэй орнуудад тусламж үзүүлэхийг зөвлөсөн байдаг. Энэхүү уулзалтаар далайд гарцгүй хөгжиж буй болон далайд гарцгүй нэн буурай хөгжилтэй орнуудын инноваци, технологийн чиглэлээр техникийн болон институцийн мэдлэг, туршлагыг бий болгоход голлон анхаарах болно.

Мөн тус уулзалт нь ДГХБО-ын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг дэмжих технологи, инновацийг ашиглах асуудлаар оролцогчид, мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцох боломж олгох юм. Тус уулзалтад Афганистан, Кыргызстан, Лаос, Бутан, Балба, Тажикистан, Буркина Фасо, Этиоп, Нигер, Азербайжан, Монгол Улсын оюуны өмч болон инноваци, технологийн чиглэлийн мэргэжилтнүүд оролцох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж