“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ

Эмхэтгэлийн шинэ дугаарт Үндэсний хөтөлбөр батлах тухай, Дүрэм шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэллээ.

Дээрх тогтоолоор “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрэм”-ийг баталсан юм.

Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг тасралтгүй, тогтвортой хөгжүүлэх, мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэхэд “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилго оршиж буй бөгөөд энэхүү зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

  • Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийн хөгжлийг хэмжих, үнэлэх, хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх;
  • Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
  • Хилийн чанадад ажиллаж байгаа Монголын болон гадаадын эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах, эрдэмтэн солилцоог дэмжих;
  • Төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын дэргэдэх гарааны компанийн ажилтнуудыг чадавхжуулах;

Шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллыг дэмжих.

Хөтөлбөрийг 2019-2023 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “Аюулгүй дэд бүтэц”, “Аюулгүй тээврийн хэрэгсэл”, “Аюулгүй хурд”, “Аюулгүй оролцогч” гэсэн хүчин зүйлүүдэд тулгуурлан “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам, орчин-Ослын дараах тусламж” гэсэн харилцан уялдаа бүхий цогц системийг бүрдүүлж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, ослоос учирч болзошгүй хохирлыг бууруулах зорилгоор Засгийн газраас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг баталжээ.

Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2018 оны байдлаар 970880 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, зам, тээврийн ослын улмаас 20345 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 504 хүн амь насаа алдаж, 19.2 тэрбум төгрөгийн эд материалын шууд, 35.0 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирчээ.

Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд зам, тээврийн ослын тоог 50 хувь бууруулах, зам, тээврийн ослоос үүдэлтэй нийгмийн эрсдэлийг 50 хувь бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, ложистикийн сүлжээг 30 хувь өргөжүүлэн хөгжүүлэх, Улаанбаатар хот, аймгийн төв, томоохон суурин газрын гудамж, талбай, хот хоорондын замын 50 хувийг камержуулж, иргэдийг гэмт халдлага, зөрчлөөс хамгаалах нөхцөлийг сайжруулах зорилтуудыг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаараас Засгийн газраас шинэчлэн баталсан “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрэм”-тэй танилцах боломжтой хэмээн УИХын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж