Йеменд агаарын цохилт өгсний улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Йеменд агаарын цохилт өгсний улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ

Йеменд агаарын цохилт өгсний улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ

Саудын Араб тэргүүтэй эвслийн нисэх онгоцнууд Йемений баруун нутгийн Дамар хотод ням гаригт /2019.09.01/ агаарын цохилт өгсний улмаас 100 гаруй хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн шархадсан тухай Олон улсын улаан загалмайн хороо мэдээлжээ.

Оршин суугчдын хэлснээр, шөнө дунд зургаан удаа агаарын цохилт өгсөн байна. Саудын Арабын дэмжлэгтэй Йемений Засгийн газрын хүчний мэдээлж буйгаар агаарын цохилтоор дрон болон пуужингийн байрлалыг бөмбөгдсөн байна. Харин Йемений Засгийн газрыг эсэргүүцэгч Ираны дэмжлэгтэй хусит босогчдын бүлэглэлийн мэдээлснээр, агаарын цохилтод хорих зориулалтаар ашигладаг байгууламж өртсөн гэв.

Энэхүү  улс нь 2015 оноос хойш дайн дажинтай байгаа ба хүн амынх нь 80 орчим хувь буюу 24 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа аж. Үүнээс 10 сая орчим хүн хоол хүнсний дутагдалд орсон, өлсгөлөнд нэрвэгдсэн байдалтай байгаа юм. Зэвсэгт мөргөлдөөний улмаас 2016 оноос хойш 70 мянга орчим гэм зэмгүй, энгийн иргэд амиа алдаад байна гэж НҮБ-ын тайланд дурджээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж