Сүхбаатар аймагт хөл хорио тогтоожээ | News.MN

Сүхбаатар аймагт хөл хорио тогтоожээ

Сүхбаатар аймагт хөл хорио тогтоожээ

Сүхбаатар аймагт хөл хорио тогтоожээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын наймдугаар багийн нутагт галзуурсан үнэг айлын нохой ба хүүхэд рүү дайрсан хэрэг энэ сарын 27-нд гарсан байна. Үүнтэй холбогдуулан тус сумын Засаг даргын А/174 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байгаа аж.

Хэрэгт холбогдох дуудлагын дагуу Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг гарган ажиллаж, урьдчилсан байдлаар галзуу өвчин мөн гэдгийг тогтоосон байна. Иймд зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн, зан авирт сонор сэрэмжтэй хандахыг малчид болон ард иргэдэд анхааруулж байна.

Мөн наймдугаар сарын 30-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутагт орших Бага нууранд бор галуу, цахлай, алаг нугас зэрэг 30 орчим шувуу үхжээ. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байна. Дээрх газарт Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг бусад холбогдох байгууллагын төлөөллүүд ажиллаж  үхсэн шувуудаас шинжилгээний сорьц аваад булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сумын сэтгүүлч 2019-09-02 103.242.47.70

Тэнэг с** минь Хэнтий аймагт хөл хорио тогтоогоогүй. Зүгээр нэг сумынх нь нэг тосгоных нь нэг өрхийн орчимд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Мэдрэл юм уу. Төвийн сайт байж ямар тэнэг тоо баримтгүй, эх сурвалжийн мэдээллийг мушгин гуйвуулсан галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг юм бэ. Наад мэдээний сэтгүүлч нар чинь гарчиг хүртэл бичиж чадахгүй өрөвдөлтэй юм аа. Харамсалтай байна. Паак Ньюс.мн

Avatar

зочин 2019-09-02 103.14.38.144

нохойд уруулах вий хазуулах вий гэж сэрэмжлүүлээрэй

Avatar

зочин 2019-09-02 103.14.38.144

хүнмүүсийг айлгасан мэдээ бага бичиж бай. нохойнд харин хажуулав гэж сэрэмжлүүлэх нь дээр байхаа.

Avatar

Зочин 2019-09-02 202.131.227.178

дипингоос болж бузартлаа даа. яаж ариулна даа. хэдэн үеэрээ хэцүү амьдрах байх даа хэнтийхэн

Avatar

Зочин 2019-09-02 80.83.235.108

Ямар тэнэг гажиг вэ? Чам мэт нь үхэж далдарсны дараа мухар сүсэг багасах бхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж