Сүхбаатар аймагт хөл хорио тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймагт хөл хорио тогтоожээ

Сүхбаатар аймагт хөл хорио тогтоожээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын наймдугаар багийн нутагт галзуурсан үнэг айлын нохой ба хүүхэд рүү дайрсан хэрэг энэ сарын 27-нд гарсан байна. Үүнтэй холбогдуулан тус сумын Засаг даргын А/174 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байгаа аж.

Хэрэгт холбогдох дуудлагын дагуу Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг гарган ажиллаж, урьдчилсан байдлаар галзуу өвчин мөн гэдгийг тогтоосон байна. Иймд зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн, зан авирт сонор сэрэмжтэй хандахыг малчид болон ард иргэдэд анхааруулж байна.

Мөн наймдугаар сарын 30-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутагт орших Бага нууранд бор галуу, цахлай, алаг нугас зэрэг 30 орчим шувуу үхжээ. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байна. Дээрх газарт Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг бусад холбогдох байгууллагын төлөөллүүд ажиллаж  үхсэн шувуудаас шинжилгээний сорьц аваад булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж