МАН-ын бүлэг хуралдахгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдахгүй

МАН-ын бүлэг хуралдахгүй

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнгөрсөн баасан гаригт /2019.08.30/  хуралдаж, УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарийг баталжээ. Хуваарь ёсоор өнөөдөр /2019.09.02/ МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл болон зарим ажлын хэсгүүд хуралдах ч хичээлийн шинэ жилийн нээлттэй тул гишүүдийн зүгээс бүлгийн хурлыг хойшлуулах санал гаргажээ.

Харин АН-ын зөвлөл хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Төслийн талаарх зарчмын зөрүүтэй зарим саналыг МАН бүлгийн хуралдаанаараа дахин хэлэлцэхээр төлөвлөж буй. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлын хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтөд  Ерөнхий сайдыг УИХ томилно. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх заалт тусгагдсан. Тус заалтыг чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн олонх нь эсэргүүцэж "Засгийн газрын гишүүдийг УИХ-аас томилох буюу одоогийн тогтолцоогоороо явах нь зөв" гэдгийг хэлж байсан юм.  Тиймээс уг заалтыг МАН-ын бүлэг дахин авч хэлэлцэхээр хойшлуулах санал гаргасан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж