Путин Эрхүүд ажил шалгачихаад Улаанбаатарт газардана | News.MN

Путин Эрхүүд ажил шалгачихаад Улаанбаатарт газардана

Путины айлчлал 2019

Путин Эрхүүд ажил шалгачихаад Улаанбаатарт газардана

Путин Эрхүүд ажил шалгачихаад Улаанбаатарт газардана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины маргааш /2019.09.03/ Монгол Улсад айлчилна. Тэрбээр өнөөдөр орой Улаанбаатарт газардах товтой. Харин Улаанбаатарт буухаас өмнө Эрхүү мужид саатан үерийн хор хохирлыг хэрхэн барагдуулж байгаа ажлыг шалгана хэмээн РИА Новости мэдээлжээ.
Эрхүү муж өнгөрсөн зургадугаар сард үерт автсан бөгөөд үерийн дараах сэргээн босголтын ажилтай есдүгээр сарын эхээр очиж танилцана, үерт хохирсон иргэдтэй уулзана хэмээн Путин өмнө амалж байсан юм.
Хичээлийн шинэ жил энэ жил Ням гаригт тохиосон тул ОХУ-ын ихэнх сургууль өнөөдөр нээлтээ хийж байгаа юм. Ерөнхийлөгч Путин үерийн голомт болсон Тулун хотын ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох аж.
2019 оны зургадугаар сарын сүүлээр Эрхүү муж үерт автаж, 25 хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болсон юм. Үерийн улмаас 11 мянган амины орон сууц, 49 зам, 22 гүүр эвдэрч, сүйдсэн бөгөөд 45 мянган хүн хохирчээ.
ОХУ-ын Засгийн газар Эрхүү мужийн үерийн дараах сэргээн босголтод зориулж 493 сая рубль төсөвлөснөөс 180 сая рублийг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд нөхөн олговор хэлбэрээр хуваарилжээ.
А.АНИР
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

333 2019-09-02 103.14.38.144

агуу орос орныхоо төлөө унтах нойроо хугаслаад л явж байна. сайхан байна, манай сэтгүүлчид дипломат ёсыг жаахан мэдмээрсэн дээ

Avatar

Зочин 2019-09-02 83.251.83.0

tegeed daraa manaid irj ajil shalgana ain argagui oros zan haragdaj bna . Manai ulsiig doromjilson heveeree l bna

Avatar

Монгол 2019-09-02 202.179.26.79

Аливаа зүйлийг эерэг талаас нь харж, хүндэтгэлтэй хандаж баймаар байна шүү. А.Анир минь наад гарчигаа дахиад нэг унш даа. Арай л бишээ.

Avatar

Зочин 2019-09-02 202.9.43.139

Оросуудаас юу ч горидоод нэмэргүй.Уг нь гаалийн тарифаа Евро-Азийн холбооны гишүүн орнуудынх шиг болгочихвол буян л болно доо.Бид Трампын одоо Хятадад тавиад байгаа татвараас их татвартай 30 жил явлаа даа.

Avatar

Зочин 2019-09-02 202.9.43.232

Сайхан байна

Avatar

Зочин 2019-09-02 202.9.43.139

Юу нь?

Avatar

Зочин 2019-09-02 202.9.43.139

Эрхүүд шоудаад л явж байна лээ.Энэ хүний оролцоогүйгээр Оросод бүтэх юм байдаг юм уу.Бусад дарга нар нь юу хийдэг улс юм бол.

Avatar

Батхаан 2019-09-02 176.59.150.15

Хиагт боомтоор монголоос орох ачаан дээрх татвар болон жин тоо ширхэгийн хязгаарлалтыг багасгах талаар санал гаргаж ажил хэрэг болгоочээ. ОХУ манжуурын боомт дээрх нөхцөлөөс Хиагт боомт буюу монголын хил дээр хамаагүй өндөр татвар хязгаарлалтыг тавиж байгааг мэдэж байгаа дарга нар байна уу гүй юу.

Avatar

Зочин 2019-09-02 182.160.36.154

ub hotiin zam degen dogon mashind donsolgootoi. tegeed hurdalj davhij baij putinii tarhi tolgoig dorgoichihovdoo.

Avatar

УХНА, ЖАНХУУ, Гахай 3-г шалга. 2019-09-02 150.129.142.49

Дөнгөж сая ЗГ-с гол замуудыг Бүрэн хаах гэж байснаа ард түмний хэл амнаас айгаад хэсэгчилж хаахар шийдэж. Монголыг доромжилдог офшортоо 70 тэрбумтай путинд зориулж зам хаах шаардлага ер нь бол байхгүй. Сингапурт нэгжүүлдэг шиг Монголын түгжрэлийг путин биеэр мэдэрч Монголыг хөгжилд тээр болж тагнуул жанхуугаа томилсон асуудлыг эргэцүүлэхэд нэмэр болж магад.

Avatar

зочин 2019-09-02 202.170.68.38

МАНАН-хан 30 жил эх орноо цөлмөж гадныханд худалдсан дээрэмчид юундаа хорсоно вэ.

Avatar

bi 2019-09-02 103.212.117.152

minii mdhiin nmg joohon bhd gadaad ulsiin terguuniig irhd zam haagaad zamiin hajuugaar ceceg bariad l tdn cagt ir geed l zogsoodg bsandag.ma 5surguulinhan lenin klubiin urd zohsdog bsn.tegheer zam haah shine um bishee

Avatar

Зочин 2019-09-02 37.17.49.179

Өөр улсын төрийн тэргүүний ажлыг мэддэг мэдээллийн алба мундаг юм. Унтаж амрахыг нь бас заачихаарай даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж