Путин Эрхүүд ажил шалгачихаад Улаанбаатарт газардана

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Путины айлчлал 2019

Путин Эрхүүд ажил шалгачихаад Улаанбаатарт газардана

Путин Эрхүүд ажил шалгачихаад Улаанбаатарт газардана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины маргааш /2019.09.03/ Монгол Улсад айлчилна. Тэрбээр өнөөдөр орой Улаанбаатарт газардах товтой. Харин Улаанбаатарт буухаас өмнө Эрхүү мужид саатан үерийн хор хохирлыг хэрхэн барагдуулж байгаа ажлыг шалгана хэмээн РИА Новости мэдээлжээ.
Эрхүү муж өнгөрсөн зургадугаар сард үерт автсан бөгөөд үерийн дараах сэргээн босголтын ажилтай есдүгээр сарын эхээр очиж танилцана, үерт хохирсон иргэдтэй уулзана хэмээн Путин өмнө амалж байсан юм.
Хичээлийн шинэ жил энэ жил Ням гаригт тохиосон тул ОХУ-ын ихэнх сургууль өнөөдөр нээлтээ хийж байгаа юм. Ерөнхийлөгч Путин үерийн голомт болсон Тулун хотын ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох аж.
2019 оны зургадугаар сарын сүүлээр Эрхүү муж үерт автаж, 25 хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болсон юм. Үерийн улмаас 11 мянган амины орон сууц, 49 зам, 22 гүүр эвдэрч, сүйдсэн бөгөөд 45 мянган хүн хохирчээ.
ОХУ-ын Засгийн газар Эрхүү мужийн үерийн дараах сэргээн босголтод зориулж 493 сая рубль төсөвлөснөөс 180 сая рублийг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд нөхөн олговор хэлбэрээр хуваарилжээ.
А.АНИР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж