Хонгконгийн тэмцэгчид нисэх буудлын замыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Хонгконгийн тэмцэгчид нисэх буудлын замыг хаажээ

Хонгконгийн тэмцэгчид нисэх буудлын замыг хаажээ

Хонгконгод өнгөрсөн амралтын өдрүүдээр тэмцэгчид олон улсын нисэх буудлын замыг хааж, төмөр зам дээр хог овоолсны улмаас нисэх буудлаар үйлчлүүлж буй хүмүүс явган алхсан байна. Өнгөрсөн сард мөн тус буудлын үйл ажиллагааг хэдэн өдрөөр саатуулж байв. Хонгконгийн олон улсын нисэх буудал нь дэлхийн хамгийн өндөр ачаалалтай нисэх буудлуудын нэг билээ.

Өдгөө 13 дахь долоо хоногтоо үргэлжилж буй жагсаал цуглаан хэрэгтнийг Хятад руу шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэж байгаатай холбоотой. Цагдаа нар жагсагчдыг тарааж, эмх замбараагүй байдлыг намжаахыг тулд жагсагчид руу усан буугаар шүршжээ. Ингэхдээ хөх өнгийн будагтай усаар шүршсэн нь жагсагчдыг энгийн иргэдээс ялгаж, баривчлах зорилготой гэнэ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж