Ромын Пап лам Францис долоо хоног бүр болдог мөргөлөөсөө нэлээд хоцорчээ. Ойролцоогоор 25 минут орчим хоцорсон түүнийг мөргөл үйлдэхээр ирсэн хүмүүс эрүүл мэндийн байдлаас болоод хоцорч байна гэж бодсон байна.
Үнэн хэрэгтээ өдгөө 82 настай пап лам лифтэнд гацсан байжээ. Пап ламыг лифтэнд суугаад удаагүй байхад тус барилгын тог тасарч, тэрбээр тэндээ гацжээ. Удалгүй гал сөнөөгчид ирж, түүнийг гаргасан байна.
Мөргөлөөсөө хоцорч ирсэн Пап лам Гэгээн Петерийн талбайд цугласан мөргөлчдөөс хүлцэл өчөөд өөрийг нь лифтнээс гаргасан гал сөнөөгчдөд талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ