Морьт харвааны ДАШТ-д монголчууд үнэмлэхүй ялалт байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Морьт харвааны ДАШТ-д монголчууд үнэмлэхүй ялалт байгуулжээ

Морьт харвааны ДАШТ-д монголчууд үнэмлэхүй ялалт байгуулжээ

Морьт харвааны 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 01 хүртэл БНСУ-ын Чунжү-Си хотод зохион байгуулагджээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж, "Хан Монгол " морьтон холбооны Э.Эрдэнэ ахлагчтай таван тамирчин оролцов.

Тус долоон төрлөөр зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын тамирчин медалийн цуглуулгатай амжилттай оролцсон байна. Тодруулбал:

  • Э.Эрдэнэ хоёр алтан медаль
  • Н.Даваадорж нэг алтан медаль
  • Г.Идэрбаатар, н.Пүрэвмандах, н.Пүрэвээ нар хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Түүнчлэн нийлбэр дүнгээр Гранпри нэгдүгээр байр алтан медаль цомын эзнээр Э.Эрдэнэ шалгарч, залуу харваач н.Пүрэвмандах гуравдугаар байрын эзэн боллоо.

Морьт харвааны аваргууд тун удахгүй Монгол Улсад зохион байгуулагдах Олон улсын тэмцээнд оролцохоор  өнөөдөр /2019.09.02/эх орондоо 16.00 цагт ирнэ.

 

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж