Сахалины төмөр замын хуучин царигийг өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Сахалины төмөр замын хуучин царигийг өөрчилжээ

Сахалины төмөр замын хуучин царигийг өөрчилжээ

ОХУ-ын Сахалин арлын төмөр замын царигийг Оросын стандартад бүрэн шилжүүлсэн байна. Үүнд зориулсан ёслолын арга хэмжээ наймдугаар сарын 30-ны Баасан гаригт Южно-Сахалинскад болсныг РИА Новости агентлагийн сурвалжлагч газар дээрээс нь мэдээлжээ.

Сахалины төмөр замууд 1067 миллиметрийн өргөнтэй байсан юм. Энэ нь Японы төмөр замын царигийн хэмжээ бөгөөд Сахалин арал Японы эзэмшилд байх үеэс уламжлагдан ирсэн стандарт юм.

Энэ хуучин царигийг Оросын стандарт царигаар солих ажил 2003 оноос эхэлжээ. Царигийг солихын хамтаар төмөр замын холбогдох бусад байгууламжуудыг мөн цогцоор шинэчилсэн байна. Тухайлбал, гарам, ус нэвтрүүлэх суваг, холбоо, дохиоллын систем зэргийг орчин цагийн шаардлагад нийцүүлэн сольжээ.

Мөн энэ үеэр шинэ үеийн РА-3 рэйлбусыг ашиглалтад оруулах ёслол болов. Төмөр замын бүрэн шинэчлэл, шинэ рэйлбусийг ашиглалтад оруулж байгаа зэрэг нь бүс нутгийн эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтойг Сахалин мужийн Амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч Валерий Лимаренко ёслолын үеэр онцоллоо.

Рэйлбус нь Южно-Сахалинск-Корсаков, Холмск-Томари, Южно-Сахалинск-Томари гэсэн чиглэлд явах юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж