Economist сэтгүүлээс гаргадаг дэлхийн аюулгүй хотуудын "Safe Cities Index" жагсаалтад ОХУ-ын нийслэл Москва хот 37 дугаарт бичигдсэн байна. Жагсаалтад нийтдээ 60 хотыг эрэмбэлжээ.
Safe Cities Index-ийг гаргахдаа дөрвөн ангиллаар нийтдээ 57 үзүүлэлтийг харгалзан үздэг аж. Хувь хүний аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдал, дата аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдал гэсэн дөрвөн ангиллаар шалгаруулдаг.
Дөрвөн ангиллаас Москва хот дата аюулгүй байдал ангилалд хамгийн муу оноог авсан байна. Харин эрүүл мэндийн аюулгүй байдал ангилалд хамгийн өндөр оноог авчээ.
Аюулгүй хотын жагсаалтын эхний 10-т Токио, Сингапур, Осака, Амстердам, Сидней, Торонто, Вашингтон, Копенгаген, Сеул, Мельбурн багтсан байна.
Харин Мьянмарын Рангун, Венесуэлийн Каракас, Нигерийн Лагос жагсаалтын сүүлийг мушгижээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ