"​Иргэд өөрсдөө сумын Засаг даргаа сонгох заалт төслөөс хасагдсан" | News.MN

"​Иргэд өөрсдөө сумын Засаг даргаа сонгох заалт төслөөс хасагдсан"

"​Иргэд өөрсдөө сумын Засаг даргаа сонгох заалт төслөөс хасагдсан"

"​Иргэд өөрсдөө сумын Засаг даргаа сонгох заалт төслөөс хасагдсан"

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.


-Үндсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Зөвшилцөх ажлын хэсэг 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Ерөнхийлөгчийн боловсруулсан төсөл, саналтай хэрхэн нэгтгэн ажиллав?

-УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцөх ажлын хэсэг таван удаа хуралдаж, УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналтай хэрхэн уялдуулж, нэгтгэх талаар ярилцаж, олон нийтийн дунд сэдэв тус бүрийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эцэстээ ярилцаж байгаад саналуудаа нэгтгэсэн. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналд нийтдээ Үндсэн хуулийн 24 зүйлийг 49 заалтаар өөрчлөхөөр оруулж ирснээс 12 заалтыг нь гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх ажлын хэсэг болон МАН-ын бүлэгт дээр ярилцаад гишүүдийн тоог 99 байх нь зөв гэж үзсэн. Мөн парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсан. Сонгуулийг холимог тогтолцоогоор буюу мажоритар, пропорционал тогтолцоогоор явуулах Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжээгүй. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөлд Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж тусгасан. Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно гэсэн саналыг нь дэмжсэн.

-Нийгмийн нэг хэсгийг хөрөнгөжүүлж, нөгөө хэсгийг ядууруулсан байгалийн баялгийн тэгш бус хүртээмжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаж чадах уу гэдэгт олон нийт анхаарал хандуулж байна. Байгалийн баялаг төрийнх өмч байх уу, нийтийнх байх уу гэдгийг МАН төрийн нийтийн өмч байхаар өөрчлөн найрууллаа. Төрийн нийтийн гэж томьёолсон нь хэр оновчтой хувилбар юм бэ. Олон нийтийн дунд төдийлөн ойлгомжтой бус байна л даа?

-Иргэний тухай хуулийн төрийн, олон нийтийн, орон нутгийн, шашны, олон нийтийн зориулалттай өмч гэсэн ойлголттой хольж, хутгаж ойлгоод байх шиг байна. Төрийн өмч дотроо өөрийн болон нийтийн гэсэн хоёр зааг ялгаа бий. Жишээ нь, Засгийн газрын ордон төрийн өөрийн өмч. Төрийн нийтийн өмч гэдэгт ард түмэн дундаа ашиглах байгалийн баялаг, газрын хэвлийн баялаг орно. Ард түмний дундын өмчийг төр захиран зарцуулахдаа заавал олон нийтийн санаа бодол дээр тулгуурлаж, УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн нийтийн өмч мөн гэж өөрчилсөн. Улсын өмч байх уу гэдэг хувилбар нэлээд яригдсан. Гэхдээ энэ нь хэтэрхий өргөн хүрээтэй болох учир хуулийн хэрэгжилтийн явцад олон сөрөг асуудал үүсч, эрсдэл гарахыг үгүйсгэхгүй тул татгалзсан.

Хоёрдугаарт, байгалийн баялаг ард түмний өмч гээд Үндсэн хуульдаа заачихвал иргэдийн хэн дуртай нь “Би ард түмний нэг хэсэг” гээд хэсэг бүлгээрээ байгалийн баялгийг дураараа захиран зарцуулж болзошгүй учраас төрийн нийтийн өмч гэж тусгах нь илүү оновчтой, зөв томьёолол нь гэж үзсэн. Олон улсын жишгийг авч үзвэл дэлхийн дийлэнх улс орнууд Үндсэн хуульдаа байгалийн баялаг төрийн өмч гэсэн байдаг юм билээ. Энэ дундаас нь бид байгалийн баялаг төрийн нийтийн өмч гэх нь илүү зөв. Өнөөдөр төрийн өмч нэрээр хэсэг бүлэг хүн газрын баялгийг хувьдаа завших эсвэл төрийн эрх мэдэлд хүрч түүгээрээ дамжуулж, төрийн өмчийг хувьдаа захиран зарцуулах, өмчлөх боломжийг бий болгоод байна гэдгийг ард түмэн сүүлийн үед шүүмжилж байгаа. Энэ бүхнийг авч үзэн, төрийн нийтийн өмч гэх нь өнөөгийн цаг үед тохиромжтой томьёолол гэж  МАН-ын бүлэг үзсэн.

-Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тодорхой тусгахыг гишүүд яагаад дэмжихгүй байгаа юм бэ?

-Үндсэн хуульдаа бүх зүйлийг оруулаад байх бололцоо байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд агуулга, үндсэн зарчмаа тусгаад түүн дээрээ тулгуурлан холбогдох органик хуулиудад нь Үндсэн хуулийн заалтуудаа илүү дэлгэрүүлж, нарийвчласан зохицуулалтуудыг тусгах зохистой гэж үзэж байгаа. Тэгэхээр Сонгуулийн тухай хуульдаа тогтолцоо ямар байх вэ гэдгийг тодорхой болгоно.

-Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр сонгуультай холбоотой зарчмын зөрүүтэй ямар санал хураалт явагдах вэ?

-Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэж оруулсныг МАН-ын бүлэг ярилцаад сонгуулийн тогтолцоо гэдгийг нь хасч, сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж өөрчлөн найруулсан. Тэгэхээр 62 гишүүний өргөн барьсан төслийн заалт дахь УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэсэн заалтаар эхлээд санал хураалт явуулна. Хоёрдугаарт, ажлын хэсгээс гаргасан саналаар буюу УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж өөрчлөх гэсэн нийт хоёр саналын томьёоллоор санал хураана.

-Сонгуулийн тогтолцоогоо эрх барьж байгаа нам сонгуулийн өмнөхөн өөрчилдөг байдлыг энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хааж чадах уу? 

-УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэж төсөлд тусгасан. Өмнө нь бол УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн хуультай байсан. 2016 оны УИХ-ын сонгууль болохоос сарын өмнөхөн сонгуулийн хуулиа өөрчилж байсан тохиолдол бий. Тиймээс Үндсэн хуульдаа УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосноор тухайн эрх баригч нам өөрийн эрх ашигтаа нийцүүлж, сонгуулийн хууль өөрчилдөг явдлыг хориглоно.

-Гишүүдийн болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн аль алинд нь нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой олон санал гарсан. Тус заалтуудаас зөвшилцөх ажлын хэсэг дээр өөрчлөгдсөн зүйл бий юу?

-Нутгийн удирдлагатай холбоотойгоор хамгийн их яригддаг асуудал бол хот, тосгоны эрхзүйн байдал. Эрдэнэт, Дарханыг хот болгох, аймгийн төвүүд хот байх зэрэг асуудал их яригддаг. Тийм учраас энэ удаагийн өөрчлөлтөөр хот, тосгон байгуулах боломж бололцоог нь илүү нээлттэй болгож, өөрчилж байгаа. Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэхээр төсөлд оруулсан. Үндсэндээ 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар өнөөдөр хот байгуулж чадахгүй Улаанбаатар гэсэн ганцхан хоттой явж ирлээ. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Дархан, Эрдэнэтийг хот болгох боломж нь нээгдэж байгаа. Мөн орон нутагт эрх мэдэл тодорхой хэмжээгээр өгч хуулиар тогтоосон татварын хувь хэмжээг тогтоох, орон нутаг төсвийн бие даасан эрх мэдэлтэй байх, өмчийн захиран зарцуулах эрхийг орон нутагтаа хэрэгжүүлэх зэрэг зохицуулалтуудыг төсөлд тусгасан. Орон нутгийн эрх мэдэл нэмэгдсэнээр төвлөрлийг сааруулах боломж бүрдэнэ гэж харж байгаа.

-Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэсэн төслийн заалт хэвээрээ байгаа юу?

-УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд нь сонгодог байх заалтыг одоохондоо тохиромжтой биш гэж үзээд хассан. Ард түмнээс сонгогдсон сум, дүүргийн тухайн Засаг дарга “Би Ерөнхийлөгчтэй адилхан ард түмнээсээ сонгогдсон” гээд төр засагтаа удирдагдахгүй байх асуудал зарим газар гарч болзошгүй. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж магадгүй гэж гишүүд үзсэн учраас төслөөс хассан.

Мөн аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ гэсэн заалт нь өнөөгийн цаг үед тохиромжтой биш тул төслөөс хасагдсан.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-09-02 43.228.130.186

Сум орон нутгийн удирдлагаа иргэд өрөө сонгох ардчилсан нийгэм биш үү.Бямбацогт гишүүн ээ гутамшиг гутамшиг…..

Avatar

Зочин 2019-09-02 202.126.89.124

Сумыг нам гэж талцуулахаас бага ч гэсэн ангижируулах боломжоо алдлаа

Avatar

зочин 2019-09-02 66.181.161.56

Сумын ИТХ-д намаас нэр дэвшихгүй багийн иргэдээсээ нэрээ дэвшүүлээд гараад гарсан хүмүүс ИТХ-ыг бүрдүүлсэн тохиолдолд сумын засаг даргыг Иргэдийн хурлаасаа шууд сонгож болно. Одоогийнх шигээ намаас нэрээ дэвшүүлээд Намын төлөөллын хурал бүрэлдсэн тохиолдолд засаг дарга бол намын ажлаа л хийхээс сумын ажлыг хийхгүй.

Avatar

зочин 2019-09-02 202.9.43.29

гишүүдийн тоог нэмэх саналаа татаа ард иргэд хүлээж авахгүй байна.энэ санал дэмжидвэл энэ нам мөхнө. ард иргэд босно шүү. ман ын дотор бас ч гэж ухаантай тэнэг байгаа байлгүйдээ

Avatar

7 2019-09-02 202.126.89.91

Сум орон нутгийн удирдлагаа иргэд өрөө сонговол суманд улс төржилт багайах байсан даа.Бямбацогт гишүүн энэ дээр өөрийн бодлоосоо ухрана гэдэг гутамшиг

Avatar

Дашхүү 2019-09-02 202.126.88.139

Уг нь сумын засаг даргыг ард иргэд сонговол зүгээр байсан.Намын гал хамгаалагч болж үлдэх юм байна л даа

Avatar

Иргэн 2019-09-02 66.181.160.6

Энэ одоо болнодоо өөдтэй төслүүдийг өөрөө авчихаад нутагтаа их юм хийсэн гээд дахиад сонгогдоно гээд бат итгэлтэй байгаа байхдаа. Өөр хүн авсан бол басл хийх л байсан шүү дээ.

Avatar

Иргэн 2019-09-02 112.72.12.3

Ховд аймагт хүчээ авчихсан дараагийн сонгуулиар мадаггүй гарч ирнэ. Ард түмний нэрийг барьж өөсрдөө тааруулж хууль зохиодог гэдэг нь үнэн байх өө.

Avatar

Jonjid 2019-09-02 150.129.142.80

Одоо чи болно зайл Бямбацогтоо яваа зайл талий концессээр авсан 10 тэр бумаараа юу хиив

Avatar

Зочин 2019-09-02 185.220.101.6

ene byambatsogt metiin sandal suudal, alban tushaal erh medel ashig honjoo huusun l******d mongold mash ih gai bolj baina. edniig bid zailuulj chadahgui yum uu. alban tushaal huutsulduh gej baigaa bo adaglaad bolovsroltoi boloh heregtei shuu dee. uuniig zailaa, z**l geh heregtei.

Avatar

baatar 2019-09-02 66.181.177.144

sumiin zasag dargiig irged songovol ah dvv hamaatan hud yrag olontoi heseg hvmvvsiin 500 600 hvnii sanalaar darga bolno do jinhene dampuurna da hassan zuv boljee

Avatar

Сонгогч 2019-09-02 103.57.93.96

Энэ боловсрол чадвар муутай.Сайн ойлгоочгүй байх хуулийн төслөө

Avatar

Зочин 2019-09-02 202.126.89.226

sumiin zasag darga ch yahav. Sumiin surguuliin zahiral, emnelegiin erhlegch geed bugdiig ni namiin hariyalalaar deerees ni tomildog asuudliig l bolimoor yumaa. bidnii bagad haana yamar mundag zahiral baina tuuniig ni bolohgui bgaa surguuliudad tomilj yavuuldag blaa. odoo namiin hariyalalaar 18 nastai yugaa ch medehgui huuhed surguuliin zahiralaar tomilogdoj bn. uuniig zasaachee.

Avatar

Zochin 2019-09-02 202.9.43.90

Jinhene baimaar yum ni hasagdaad luivarchin shurgalah holimog togtoltxoo geh holion bantan ni uldej dampuural ehlehne uu

Avatar

Зочин 2019-09-02 202.126.89.240

ХОВДЫН МАФИ ТЕНДЭР КОНЦЕСС ЦУСЛАГЧ ЮУ ХУЦААД БАЙГАА ХУЛГАЙЧ ВЭ.ЧИ ХОВДООС ДАХИАД ГАРХУУ МАЙ ЧИ

Avatar

Зочин 2019-09-02 59.153.112.71

Сонгуулийн пропорционал тогтолцоог АН-аас УИХ-д байгаа гишүүд улайран зүтгэж байгаа нь Эрдэнэбат, Эрдэнэ мэт луйварчид төрд дахин шургалах арга зам нь юм л даа

Avatar

Энэ бол ухралт 2019-09-02 202.21.127.160

Сумын даргыг сумын иргэд нь сонгох санал хасагдаж байгаа нь маш харамсалтай. Нөгөө намд тал засагсад, тэднийг аялдан дагагсад болдог хэвээрээ үлдэх нь. Жишээ нь, Японд орон нутгийн бүх түвшний засаг даргыг иргэд нь сонгодог, ингэлээ гээд Япон орон нэгдмэл хэвээрээ л байна. Маш том ухралт байна. Хүрэлсүхийг овоо доо, дараа оны сонгуульд дэмжинэ гэж бодож байлаа. Ийм байх юм бол хэрэг алга даа

Avatar

Зочин 2019-09-02 122.201.22.60

ЭХЛЭЭД ЧИ ӨӨРӨӨ ХАМААТАН САДАНГУУДТАЙГАА ЯГ ЯПОН ХҮН ШИГ БОЛЧИХ .

Avatar

ийм халтарууд төрөөс зайлаач 2019-09-02 64.119.22.208

Монголын гутамшиг

Avatar

Зочин 2019-09-02 202.55.188.44

Угаасаа ард түмэн өөрсдийн хүслээр хүнээ сонгодог байсан гэжүү.дандаа луйварчин хулгайчуудаа хүчээр сонго гэж дэвшүүлдэг биздээ….лаларуудаа…нам дагаж баяжсан баяжих санаатай гошногонууд нэр дэвшдэг биздээ.

Avatar

byambatsogt 2019-09-02 66.181.161.68

энэ одоо Хүүк, Жонхуугийн б**с долоосоор байгаа амнаас нь өмхий л гардаг болждээ

Avatar

Ч.цогтоо 2019-09-02 112.72.11.123

Энэ давхар дээлийн учрыг олох хэрэгтэй шүү энэ чинь юу гэсэн үг вэ сайд гээд их хуралдаа суухгүй болохоор наад батлаад байгаа хуулиуд нь манай өвөг дээдсийн бидэндээ өвлүүлсэн ардын зүйр үгнүүдийн алинд нь ч утга чансаагаараа хүрэхгүй юм болоод л байгаа юм биш үү далан зургаагийн хагас нь чуулгандаа суухгүй байнашүү

Avatar

Зочин 2019-09-02 66.181.161.122

гишүүдийн тоо нэмэхээс өөр өөрчлөлт орохгүй юм шив дээ.

Avatar

boldoo 2019-09-02 192.82.65.182

sum,aimgiin zasag darga nar ooriig songoson irgediin hurlingishuud geh heden sogtuu haltar yumnuudinhaa daramtand orchihson mashindaa chihej avaad arhiduulaad yavj baidag.ter dargantsard tor zasgiin ajil,uls orni hogjil bodoh chadal,bodol,bololtsoo uneheer baihgui.2naminhan ugsej huivaldaad namaig unagaah vii geed l chichreed yavdag.oron nutagt anarhizm gazar avsan shuu,eniig zasah estoi.

Avatar

ЖИШЭЭ НЬ 2019-09-02 178.128.79.174

ХЭН ДУРТАЙ НЬ МӨНГӨӨ ТӨЛӨӨД СУМЫН ЗАСАГ ДАРГА БОЛОХ ЮМ БАЙНА. ЖИШЭЭ НЬ БАЯНӨЛГИЙН АЙМГИЙН БҮХ СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ АЛБАН ТУШААЛЫГ ШИРЭЭН ДЭЭРЭЭ ТАВЬЖ БАЙГААД ЗАРАХ ЮМ БАЙНА. ТЭГЭЭД НЭГ Ч КАЗАК ҮНДЭСТЭН СУМ ОРОН НУТАГАА УДИРДАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖ БАЙНА.

Avatar

Зочин 2019-09-02 103.57.95.146

заавал казак үндэстэн баянөлгийг удирднамгэж үндсэн хуульд байхгүй.монгол улсад бүх үндэстэн ястнууд тэгш эрхтэй.увсад заавал дөрвөд ястан дарга болно гэсэн үаалт ч байхгүй дорнотод буриад ястан болно гэж ч байхгүй баянөлгийнхөн монголын бусад ястнуудаас илүү эрх эдлэх ёсгүй

Avatar

Зочин 2019-09-02 202.55.188.44

Монгол улсыг Монгол хүн удирдах ёстой бүх шатандаа.

Avatar

Зочин 2019-09-02 66.181.177.148

Zuv2. Huduunii orkuud jalga dovnii uzel gargaad erguutej ugch bgaa shd ee. Yur ni ene aimag sumdiin darga nariig uur nutgaas tomildog bolgoh heregtei. Mongol uls gej neg l uls bgaa. 360 ulstai bolchood bna shd ee ene jalga dovnii anarh uzlees chin bolood

Avatar

Иргэдэд ээлтэй саналыг намын дарга нар хассан юм шиг байна даа 2019-09-02 202.126.89.21

Иргэд засаг даргаа сонгох нь уг нь хамгийн зөв шийдэл байсан юм. Тэр цагт иргэд жинхэнэ нутаг орны эзэн болж, дарга нар иргэдийн төлөө ажиллах юм, хэрвээ үүнийг өөрчлөхгүй бол одоогийнх шиг, Засаг дарга нь иргэдээ тоохгүй, намын даргад таалагдах гэж л ажиллах болно.
Намын дарга нар эрх мэдлээ хадгалахын тулд энэ заалтыг хасуулсан бололтой

Avatar

tungaa 2019-09-02 122.201.31.46

Manai studi efiree haalgad 7 jil boljin.Bimbadorj gishuun haaltiin gereetei nebteruuleg shuuhed ugud efir haalgasan bol efir haalgasan hohiroloo nehemjiljin. Bimbadorj Arj cashmere ajiltanuudin tsaling buten bolon taliin hubidaa zabshaad bas MIAT-iin uilchlegch nariin tsaling hubidaa zabshaad bolio boloo shdee. 7 jil efir halgasa tulbor boloh 20 say dollor nehjina.

Avatar

Зочин 2019-09-02 64.119.22.208

kg;fmnepe[popt

Avatar

Энэ Бямбацогт гэгч олигтой сургууль төгссөн юм уу ?? 2019-09-02 64.119.22.208

Худлаа ярихааас цаашгүй ийм халтарууд удаа дараа УИХ-ын гишүүн болж ТББХороог удидахаар Монгол улс хөгжинэ гэж горьдох хэрэггүй

Avatar

Зочин 2019-09-02 202.126.89.240

ЛУЙВАРЧИН ШҮҮ.

Avatar

mgl 2019-09-02 202.179.11.230

ingeed balaitdag novshnuud daa. Yadag 62 n**** ve? Mongoloos zailaasai.

Avatar

Уншигч 2019-09-02 202.131.225.227

Ерөнхий сайд танхимаа байгуулж, сайдуудаа томилдог, өөрчилдөг эрх мэдэлтэй байх заалтыг оруулах хэрэгтэй дээ. Тэгэхгүй бол УИХ-йн гишүүд хутгалдаж ороод хувийн ашиг сонирхлоо шургуулаад, харилцан наймаалалцаад Засгийн газрын нэгдмэл байх зарчмыг алдагдуулдаг байдал үргэлжилнэ.

Avatar

Зочин 2019-09-02 122.201.23.122

tegvel oron nnutag deer devshil garsan yum yu ch biahgui yum bn sh dee

Avatar

Зочин 2019-09-02 155.4.39.118

ERDUU 5 HAN UDAA HURALDAAD BOLCHIH N UU MUU HOVDIIN HAR MALAAAA

Avatar

Иргэн 2019-09-02 202.9.43.21

МАН ын 62 хулгайч гишүүн өөрсөддөө зориулж насаараа төрд байх заалтууд үндсэн хуульд оруулах гэж улайран зүтгэж байна.!!!! Иргэд олон түмэн минь босож тэмцэцгээё!!! Одоо дахиж энэ хулгайч, а******н, луйварчдыг улс төрд оруулж өөрсдийгөө доромжлуулмааргүй байна шүү!!!

Avatar

Жалва 2019-09-02 139.5.216.18

Суманд улс төржилтийг багасгаж сумын ард иргэдийг эвтэй сайхан амьдрах ганцхан боломж бол сумын засаг даргаа ард иргэдээс сонгох байсан юм даа.Энэ өөрчлөлт утгагүй болж эхэллээ дээ.

Avatar

Зочин 2019-09-02 122.201.22.60

СУМ ДАРГАА ӨӨРСДӨӨ СОНГОДОГ БОЛВОЛ ТЭР ДАРГА ТӨВ ЗАСАГАА СОНСОХОО БОЛИОД ХАМААТАН САДАН БАЯН ХҮМҮҮС УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГ ИХ АНХААР Ч САНАА ТАВЬДАГ. НЭГ ЖИЖИГХЭН БИЕ ДААСАН УС БОЛНО .

Avatar

Зочин 2019-09-02 103.57.95.146

байгалийн баялагийг төрийн эрх мэдэлд хүрч түүгээрээ дамжуулан хувьдаа завшиж байна гэж СҮҮЛИЙН ҮЕД ИРГЭД ШҮҮМЖИЛЖ БАЙНА гэнэ үү энэ хүн тэнгэрээс буугаад ирэв үү хаана байж байгаад гэнэт хүрээд ирэв

Avatar

Зочин 2019-09-02 150.129.141.2

Төрийн өмчийг эзэмшихдээ ийм ийм журмаар ашиглаж эзэмшиж болно байнгын ийм ийм үүрэг хүлээнэ гээд тодорхой заалтууд оруулаад цуцлах эсхийг нь мөн тэгсэн байх ёстой гээд хатуу тодорхой юм хийгээ ч дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж