Дуучин Ану энэ сард хуримаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Дуучин Ану энэ сард хуримаа хийнэ

Охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж чаддаг нэгэн бол дуучин Ч.Уранхолбоо буюу Ану. Түүнийг дөнгөж гарч ирж байхад сонсдог байсан фенүүд нь түүнтэй зэрэгцэн өсч өдгөө хувийн амьдрал зохион гэр бүл, үр хүүхдийн талаар санал бодлоо солилцоцгоодог болсон гэхэд хилсдэхгүй. Анугийн хувьд Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон билээ. Түүний нөхөр гадаадын хөрөнгө оруулалттай компанид Монгол талыг хариуцан ажилладаг. 

Тэд найман жил ханилж, таван охины ээж аав болсон хойноо хуримаа хийхээр шийдсэн тухайгаа дуучин бүсгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Хос хуримын бөгжөө захиалж, даашинзаа бэлдсэн бөгөөд одоо зочдын урилга, хөтлөгч, танхимын чимэглэл зэрэг зохион байгуулалтын жижиг ажлууд л үлдсэн аж. Энэ талаар Ану “Таван охинтой болоод хурим хийх естой байжээ гэж бодож сууна. Нөхрийгөө хурим хийе гээгүй байсан бол хийхгүй гээд шийдчих байсан байх. Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг” хэмээн хожуухан хийж буй хуримынхаа талаар тайлбарлажээ. Анугийн хувьд өөрийн цахим хуудсаа хөтлөх, давхар блог хийх гээд цахим орчинд нэлээд идэвхитэй завгүй нэгэн бол түүний нөхөр үг дуу цөөтэй, даруу төлөв нэгэн гэдэг нь фэйсбүүкинстаграм зэргийг ашигладаггүйгээс нь харагдана. Тэрбээр арван жилийн хүүхэд байхаасаа "Гала" хамтлагийн Ануг битүүхэн шохоорхож, түүнтэй заавал гэрлэнэ хэмээн ангийхандаа ярьж явдаг хүү байжээ. Тэр ч байтугай түүний зураг, CD зэргийг хадгалж явдаг байсан тухай Ану нэгэн ярилцлагадаа дурссан байдаг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж