Атрын анхдугаар аянд оролцож байсан өвөө нулимс унагаж байсан

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Атрын анхдугаар аянд оролцож байсан өвөө нулимс унагаж байсан

Атрын анхдугаар аянд оролцож байсан өвөө нулимс унагаж байсан

Атрын 60 жилийн ойн хүрээнд “Агро экспо 2019” Олон улсын хөдөө аж, ахуйн үзэсгэлэн өнөөдөр /2019.09.01/ Сүхбаатарын талбайд болж байна. Уг үзэсгэлэнд дотоодын компаниас гадна АНУ, ОХУ, БНХАУ, Вьетнам зэрэг гадаадын 10-аад орны 50 гаруй аж ахуй нэгж, компани оролцож байна.

Агро экспо үзэсгэлэнд газар тариалангийн салбарын хүнд машин механизм, тоног төхөөрөмж, усалгааны систем, түүхий эд материал болон эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмж дэлгэн тавьжээ. Мөн Монгол хөрсөнд ургасан органик жимс, хүнсний ногоо, зөгийн бал, эмийн ургамал, мах, сүү, гурил хүртэл өржээ.

Тухайлбал, Газар тариалан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа явуулдаг “Мөнх ногоон тал” ХХК нь тус экспод услалтын систем, хүлэмжийн танилцуулгаа дэлгэн тавьжээ. Тус компаниййн борлуулалтын ажилтан М.Бадар-Ууган “Газар тариалан эрхлэхэд усалгаа маш чухал. Усалгааны системийн тухайд бол гадаад талбай, хүлэмжийн усалгаа гэсэн хоёр янз байна. Гадаад талбайн усалгаа дотроо намираа, бороожуулагч, дуслын усалгаа гэсэн шийдлүүд байгаа бол хүлэмжийн хувьд мөн дуслын болон манжуулагч усалгаа бий. Бид энэ бүх үйлчилгээг захиалагчийн дагуу нийлүүлж байна ” гэв.

Агротрак компанийн захирал Ч.Сүхцэрэн:

-Манай компани ОХУ-ын Росстсельмаш компанитай хамтарч хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, хүнд даацын машин оруулж ирдэг. Энэ жил Атар газар эзэмшсэний 60 жил, Халх голын ялалтын 80 жилийн ой давхар тохиож байна. Тиймээс бид “Хоёр ард түмэн нэг ялалт” гэсэн зарчмаар хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтарч байгаа юм. Манай улсад 1959 онд Атарын анхдугаар аян эхлэхэд Росстсельмаш компани тоног, төхөөрөмж нийлүүлж байв. Тэр үед өөрөө явдаггүй, тракторын ард чирч, үр тариа хураадаг комбайн байжээ. Гэтэл өнөөдөр тэр үетэй харьцуулахааргүй техникийн хөгжил, дэвшил бий болжээ. Энд бид хамгийн сүүлийн үеийн хүчирхэг техникүүдийг эгнүүлэн тавилаа. Өчигдөр гэхэд нэг өвөө ирж үзсэн. Тухайн үед атрын анхдугаар аянд оролцож байсан юм байна. Комбайн хараад сэтгэл нь хөдөлж, нулимс хүртэл унагааж байна лээ. Тэгэхээр орчин үед хөдөө аж, ахуй, тариалангийн салбарт ямар их дэвшил, боломж гараа вэ гэдгийг харж болно” гэсэн юм.

Агро экспо үзэсгэлэнгийн хөтөлбөрт гадаад, дотоодын оролцогчдын хамтын ажиллагааны уулзалт, хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээний сургалт, семинар зохион байгуулагдах юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж