Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” олон улсын форум болж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” олон улсын форум болж байна

Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” олон улсын форум болж байна

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд үүнд зориулсан “Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум  өнөөдөр /2019.09.01/ “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд болж байна. Тус үйл ажиллагааг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах нээж үг хэлсэн юм.

Форумд БНХАУ, ОХУ, БНТУ, Япон зэрэг орны радио телевизийн төлөөлөл болсон 10 гаруй зочин оролцож, тоон системд шилжсэн болон шилжиж буй үеийн тулгамддаг асуудал, түүнийг гэтлэн давах гарц гаргалгааны талаар илтгэл тавин хэлэлцүүлж байна. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэхэд баримтлах бодлого, тоон радио телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг Монгол Улс 2010 онд батлан гаргасан. Энэ хүрээнд Монголын радиогийн студийн тоног төхөөрөмжийг шинэчлэн тоон системээр дамжуулах боломж бүрдүүлэх, өнөөгийн нөхцөлд радио өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмжид  тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, техник технологийн шийдлийг боловсруулах зайлшгүй шаардлага гарсан.

Нөгөө талаар радио нь нийгмийн сэтгэл зүй, эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдал, иргэний нийгмийн институцийг хөгжүүлэхэд  нөлөөлдөг  олон нийтийн мэдээллийн чухал хэрэгсэл болохын хувьд сонсогчдын хэрэгцээ шаардлагыг хангасан хөтөлбөр бэлтгэн явуулахад  радио нэвтрүүлгийн шуурхай байдал, найдвартай ажиллагааг хангасан техник, тоног төхөөрөмж шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж