Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сарын 1-нд болно | News.MN

Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сарын 1-нд болно

Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сарын 1-нд болно

Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сарын 1-нд болно

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тогтлоо. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын товыг олон нийтэд мэдээлж байна.

Иргэний хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны 24.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна. Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 11 дүгээр сарын 09-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулна.

Шалгалтын дэлгэрэнгүй зарлалыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд удахгүй байршуулна.

ЭХ СУРВАЛЖ: ТАЗ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-07 202.9.42.3

Шалгалт гэж худал хэлбэр үзүүлж байхаар бүр төрийн авилгачидад зориулсан шалгалт гээд нэрлэчихвэл дээр биш үү.Сонгууль дөхөж байхад 60 байтугай хэрэг болох биз.Дээр нь сайхан худал ярьчихдаг,хошгируулж популизм хийхдээ гарамгай чалчаа төрөл садангийн хүн байвал бүр ч сайн гээд рекламдахгүй юү.

Avatar

Зочин 2019-09-07 49.0.212.142

Төрлийн алба уу, дандаа төрөл садангаараа л ажилд ордог, шалгалтын хэрэг байгаамуу, худлаа жүжгээ зогсоо, зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа ухаантай шуу л юм бол шилжсэн шиг жилжицгээ

Avatar

beejgj gkgktr 2019-09-07 64.119.22.208

depjdy helgugawee;

Avatar

Төрийн алба гэж хэрэггүй газраа татан буулга 2019-09-07 64.119.22.208

Монголын Төрийн алба гэж төрийн албанд ажиллаад тэрбумтан болдог луйварчид, авилгачдын үүр бузар газар болсон. Төрийн албанд ажилладаг гар дагуулж хардаггүй, авилгал авдаггүй нэг ч хүн сонсоогүй юм байна. Тэгээд Төрийн алба гэдэг нэрээр хуулиар хамгаалуулнаа бас. Ийм бузар төрийн албатай улсад шударга ёс, хариуцлага, хөгжил ярих нь элсэнд ус асгасантай л адил. Баялаг бүтээх гэхээсээ Төрийн албанд шургалж амар хялбар баяжих хүсэлтэй ллруудын дараалал үүссэн. Ацны Төрийн албаны шалгалт вэ ???

Avatar

Зочин 2019-09-07 66.181.183.184

Энэ нэг алиа шалгалт малгалтаа боль ер нь төрийн албанд дипломтой л бол орж ажилладаг болгох хэрэгтэй , ард түмнээ ингэж хуурч болохгүй . Тэгээд дээр нь цалин гэж хошин алиа юм өгдөг сурагтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж