Мэргэжлийн сүмогийн Нагоя башё долдугаар сарын 12-26-ны өдрүүдэд болсон билээ. Энэхүү башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал 14 даваа, нэг унаатайгаар түрүүлсэн юм.
Тэрээр башёгийн сүүлийн өдөр ёкозүна Какүрюү М.Анандтай барилдаж, сүмогийн 35 дахь түрүүгээ хүртсэн. Мөн Нагоя башёг гурван даваа, 12 унаатайгаар өндөрлүүлсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайлсан.
1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж чадсан, олон том дээд амжилтыг тогтоосон Кёкүтэнхо Н.Цэвэгням нийтдээ дээд зиндаанд 99 башё барилджээ. Тэрээр ирэх есдүгээр сарын 13-нд 41 нас хүрэх юм.
Макүүчи зиндаа: (Монгол бөхчүүд)
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 14-1
Ёкозүна Какүрюү М.Ананд 12-3
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11-4
Секивакэ Ичиножёо А.Ичинноров 4-11
Маэгашира 6 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 5-10
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7
Маэгашира 11 Токитэнкү Хүчитбаатар 6-9
Маэгашира 11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 3-12
Маэгашира 14 Кагамио Б.Нанжид 8-6
Маэгашира 15 Сейро А.Өнөболд 6-8
Маэгашира 16 Таканоива А.Баасандорж 6-9
ЖЮҮРЁО:
Зүүний 4 Асасэкирюү Б.Дашням 10-5
Зүүний 7 Араваши Э.Дөлгөөн 9-6
Зүүний 13 Шёотэнро Д.Нямсүрэн 7-8
МАКҮШИТА:
Зүүний-3 Сакигакэ Я.Баттүшиг 3-4
Барууны-5 Азүмарюү С.Тодбилэг 4-3
Зүүний-9 Дайшёохо Р.Шижирбаяр 5-2
Барууны-15 Чиёошима Г.Мөнхсайхан 4-3
Зүүний-21 Гочёозан Д.Ууганбаатар 6-1
САНДАНМЭ:
Зүүний-11 Такакасүга Э.Энхманлай 4-3
Барууны-16 Аратоши В.Цэрэндорж 3-4
Зүүний-39 Дайонами Б.Ууганбаатар 2-5
Барууны-82 Садахикари Д.Наранцогт 3-4
ЖОНОКҮЧИ:
Барууны-20 Кирибаяма Б.Лхагвасүрэн 5-2 гэсэн амжилттай башёг өндөрлүүлэв.
Ийнхүү Нагоё башёгийн сүүлийн өдрийн барилдааны бичлэгийг хүргэж байна. Харин манай сүмочдын хувьд эдгээр өдрүүдэд эх орондоо амарч байна.
Ч.БОЛОР