Москвагийн жагсагчид шударга сонгууль явуулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Москвагийн жагсагчид шударга сонгууль явуулахыг шаардав

Москвагийн жагсагчид шударга сонгууль явуулахыг шаардав

Москва хотын төвд өчигдөр /2019.08.31/ хэдэн мянган иргэд шударга сонгууль явуулахыг шаардан жагсчээ. Мөн тэд өмнөх жагсаалын үеэр жагсагчдыг хомроголон баривчилсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ сарын 8-ны өдөр Москва хотын эрх баригчдыг сонгох сонгууль болно.

Олон долоо хоног үргэлжилж буй уг эсэргүүцийн арга хэмжээ нь 2011-2013 онд өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хойшхи хамгийн өргөн цар хүрээг хамарсан жагсаал болж байна.

“Бид шантраад больчихвол өөр ямар ч итгэл найдвар үлдэхгүй. Хэн дуртай нь сонгуулийг худалдан авч, гэм зэмгүй иргэдийг барьж хорьж байгаа шударга бус зүйлтэй эвлэрч болохгүй” хэмээн нэгэн жагсагч ярьжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж