Увс аймгийн Ерөнхий боловсролын зургаадугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Энэ хичээлийн жилд тус сургууль 1260 сурагч, 80 гаруй багштайгаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд 1-р ангид 4 бүлгийн 110 хүүхэд элсэн суралцахаар бүртгүүлжээ.
2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 6-р сургууль 230 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн цэвэр, бохир усны шугамд холбогдсон байна. Харин 2019-2020 оны хичээлийн жилд 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн гадна пасат, дээвэр, урлаг заал, спорт заалны цонх, халаалт, нэгдсэн төв шугамын халаалт гэсэн шинэчлэл урсгал их засварууд хийжээ.
Мөн тус сургууль дээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр багшийн хөгжлийн чиглэлээр 20 сая, 6 настай хүүхдийг сургуульд бэлтгэх чиглэлээр 20 сая нийт 40 сая төгрөгний хоёр төсөл амжилттай хэрэгжиж байна.
Зочин 2019-09-01 202.126.88.219
Oo za saihan tsetseg ene ter tariad orchnoo tohijuulchihsan, tsoglog hoorhon suragch nartai, neeltendee uye uyeiin suragch nariin huvtsaslatiig haruulchihsandajgui saihan surguuli haragdaj baina, Zahiral ni ajilsag ooriimsog setgeltei setgej chaddag hun baigaa bololtoi. Mongoliinhoo buh suragchidtaa surlagiin amjilt bagsh nart ni ajliin amjilt buh aavuud ni ajlaar duuren eejuud ni setgel teneger ger buluud az jargaltai ovchin zovlongui mongo togrognii gachlanguj sain saihan jil boloh boltugai!
Увс 2019-09-01 202.9.43.5
Олон сургууль барчихаар мөнгө бн шдээ Хулгайсч нараа
Зочин 2019-09-01 203.91.115.38
Хуцдаг халтар вэ?