Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Путины айлчлал 2019
Путин маргааш ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Гэхдээ тэрбээр есдүгээр сарын 2-нд буюу мягмар гаригийн орой Улаанбаатарт газардах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн Халхын голын байлдааны  ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөж байна.

Сонирхуулахад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг сурвалжлахаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын 200 орчим сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин нэрсээ мэдүүлжээ. ОХУ-аас 70 орчим сэтгүүлч, хэвлэлийн ажилтнууд ирэх юм байна. Мөн түүний айлчлалд В.Путины Монголд хийх айлчлалд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Шадар сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, түүнчлэн хэд хэдэн газрын дарга нараас гадна Оросын төмөр замын дарга Олег Белозеров, "Роснефть" -ийн дарга нар дагалдана гэж гадны хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж