Хоёрдугаар дайн эхэлсний ойн арга хэмжээнд Меркел, Зеленский нар оролцож байна | News.MN

Хоёрдугаар дайн эхэлсний ойн арга хэмжээнд Меркел, Зеленский нар оролцож байна

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар дайн эхэлсний ойн арга хэмжээнд Меркел, Зеленский нар оролцож байна

Хоёрдугаар дайн эхэлсний ойн арга хэмжээнд Меркел, Зеленский нар оролцож байна

Дэлхийн хоёдугаар дайн Гитлерийн цэргүүд 1939 оны есдүгээр сарын 1-ний өдөр Польшийн Вестерплатте болон Велюнь хотууд руу дайрснаар эхэлж байжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда

Тэгвэл дээрх хотуудад өнөөдөр /2019.09.01/ дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойд зориулсан арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд оролцохоор Германы канцлер Ангела Меркель, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс тэргүүтэй дэлхийн удирдагчид тус улсад ирээд байгаа аж. Мөн энэхүү арга хэмжээнд уригдсан Украины шинэхэн Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хэвлэлүүд онцолж байна.

Арга хэмжээг нээж үг хэлсэн Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда “Энэ дайн цэргийн гэмт хэргээс үүдэлтэй. Ямар ч цэрэг армигүй хот руу гэнэт бөмбөг хаяна гэж хэний ч санаанд буухгүй шүү дээ. Тэр тусмаа дэлхийн хамгинй эртний соёл иргэншилт улсуудын нэг ийм үйлдэл гаргана гэж хэн ч бодохгүй. Ийм явдлыг дахин давтахгүйн тулд түүхийг мартах ёсгүй. Үнэн л бидний шархыг эдгээнэ” хэмээн онцолжээ.

1939-1945 оны хооронд үргэлжилсэн уг дайнд дэлхийн 61 орон оролцож, 100 сая гаруй хүн цэрэгт татагдаж, 60 гаруй сая хүн амь үрэгдсэн гэдэг.

Эх сурвалж: EURO NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-01 66.181.161.99

Гитлерийн хүн төрөлхтөнд үлдээсэн гавьяа бол полш, еврэй хоёрыг устгаж байсанд л оршино гэлцдэг.

Avatar

Зочин 2019-09-01 49.0.212.142

Дэлхийн 2-р дайн эхэлсний баяр цэнгэл наадам болж байна уу

Avatar

РАВДАН 2019-09-01 66.181.161.93

61 ОРНЫ 100 ЦЭРЭГ БАЙЛДААД 60 САЯ ХҮН НУХСАН ГЭХЭЭР ИЙ ЯМБАР АЙМЭЭРРР ШИДЭТ БААТРУУД ВЭ!

Avatar

ккк 2019-09-01 66.181.187.184

равдаан энхбаяр нь сайн уу.

Avatar

РАВДАН 2019-09-01 66.181.161.93

61 ОРНЫ 100 ЦЭРЭГ БАЙЛДААД 60 САЯ ХҮН АЛСАН ГЭНЭ ҮҮ? ИЙ ЯМБАР АЙМЭЭРРР ИД ШИДЭТ БААТРУУД ВЭ?.

Avatar

zochin 2019-09-01 66.181.187.217

amgalantuulaa noirnoosoo serj baygaad yum bich

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж