Дэлхийн хоёдугаар дайн Гитлерийн цэргүүд 1939 оны есдүгээр сарын 1-ний өдөр Польшийн Вестерплатте болон Велюнь хотууд руу дайрснаар эхэлж байжээ.
Тэгвэл дээрх хотуудад өнөөдөр /2019.09.01/ дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойд зориулсан арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд оролцохоор Германы канцлер Ангела Меркель, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс тэргүүтэй дэлхийн удирдагчид тус улсад ирээд байгаа аж. Мөн энэхүү арга хэмжээнд уригдсан Украины шинэхэн Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хэвлэлүүд онцолж байна.
Арга хэмжээг нээж үг хэлсэн Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда “Энэ дайн цэргийн гэмт хэргээс үүдэлтэй. Ямар ч цэрэг армигүй хот руу гэнэт бөмбөг хаяна гэж хэний ч санаанд буухгүй шүү дээ. Тэр тусмаа дэлхийн хамгинй эртний соёл иргэншилт улсуудын нэг ийм үйлдэл гаргана гэж хэн ч бодохгүй. Ийм явдлыг дахин давтахгүйн тулд түүхийг мартах ёсгүй. Үнэн л бидний шархыг эдгээнэ” хэмээн онцолжээ.
1939-1945 оны хооронд үргэлжилсэн уг дайнд дэлхийн 61 орон оролцож, 100 сая гаруй хүн цэрэгт татагдаж, 60 гаруй сая хүн амь үрэгдсэн гэдэг.
Эх сурвалж: EURO NEWS
Холбоотой мэдээ