Энэтхэгт химийн үйлдвэр дэлбэрч 13 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Энэтхэгт химийн үйлдвэр дэлбэрч 13 хүн амь үрэгджээ

Энэтхэгт химийн үйлдвэр дэлбэрч 13 хүн амь үрэгджээ

Энэтхэгийн Махараштра мужийн Дуле дүүрэгт байрладаг химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 13 хүн амь үрэгдэж, 58 хүн гэмтэж бэртжээ. Энэхүү үйл явдал бямба гаригт /2019.08.31/ болсон бөгөөд одоогоор ослын шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа аж. Гэрчүүдийн мэдээлснээр эхлээд 20 литрийн хэмжээтэй химийн бодистой торх дэлбэрч улмаар үйлдвэрийн бусад хэсэг шатаж эхэлсэн гэнэ.

Мужийн захиргаанаас амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд тус бүр 500,000 рупи буюу 7,000 орчим ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон ба шаардлагатай бүхий л арга хэмжээг авахаа амласан байна. Осол гарах үед үйлдвэрт 100 орчим хүн ажиллаж байжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж