Хулгай, дээрэмд өртөхгүй, сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Хулгай, дээрэмд өртөхгүй, сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Хулгай, дээрэмд өртөхгүй, сэрэмжтэй байхыг анхааруулж байна

“2019-2020 оны хичээлийн шинэ жил” эхэлж байгаатай холбогдуулан сурагчдын эрүүл, аюулгүй орчинд зорчих, зам тээврийн ослоос сэргийлэх зэрэг арга хэмжээг цагдаагийн байгууллага болон сургуулийн удирдлага, эцэг эхчүүд хамтран зохион байгуулдаг. Энэ хүрээнд  Нийслэлийн цагдаагийн удирдах газар /НЦУГ/-аас 179 орчим ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын хяналтын камерыг ажиллагааг шалгаж, 25 зөрчил илрүүлж,  шаардлага хангахгүй камеруудыг сайжруулах талаар сургуулийн захиргаанд мэдэгджээ. Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөмж өгч, гэмт хэргийн гаралтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр оюутан залууст зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах ажлуудыг хийж байгаа юм байна.

ЭРҮҮЛЖҮҮЛЭГДСЭН ОЮУТНУУДЫГ СУРГУУЛИЙН ЗАХИРГААНД НЬ МЭДЭГДЭНЭ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ өдрүүдэд хөл хөдөлгөөн ихэсдэг. Өнгөрсөн жилийн хичээлийн шинэ эхэлсэн үед нийт 44 мянган дуудлага бүртгэгдсэнээс 1200 гаруй нь гэмт хэрэг, түүний 517 хулгай бөгөөд 84 нь халаасны хулгай байсан. Мөн 17 удаагийн залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Өнгөрсөн тавдугаар сард нийтийн тээврийн автобуснуудын хяналтын камерын үйл ажиллагааг “Улаанбаатар смарт” компанитай хамтран камер ашиглалтыг сайжруулснаар халаасны хулгай буурч байгаа. Мөн жилийн энэ үед оюутнууц бар, цэнгээний газраар үйлчлүүлэх, гэмт хэрэгт холбогдогч хохирогч болох нь ихэсдэгээс гадна эрүүлжүүлэгддэг. Өнгөрсөн оны есдүгээр сард найман оюутан эрүүлжүүлэгдсэн. Тэднийг их, дээд сургуулийн удирдлагуудад албан бичиг хүргүүлж арга хэмжээ авч ажилласан байна. Хөдөө орон нутгийн оюутан сурагчид хулгай дээрэмд өртөх тохиолдол их. Иймд орой үдшийн цагаар харанхуй газраар ганцаараа явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.  Мөн 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил гарсан тул архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ААН, байгууллагууцад тавих хяналтыг эрчимжүүлж ажиллана байгаа гэдгийг албаныхан мэдээлж байна.
Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс сургуулийн орчинд, сургууль явах, харих замдаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх, хяналт тавьж ажиллах аж. Мөн хичээл эхлэхээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 175 цахим тоглоомын газар идэвхждэг аж. Үүнд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх, зөрчил илэрвэл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж ажиллана гэв.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ТОГТСОН ЦАГТ АВААГҮЙ ТОХИОЛДОЛД СУРГУУЛИАС НЬ ХАСНА

Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатын мэдэгдсэнээр “Өнгөрсөн жил 45 хүүхэд авто ослоор нас барсан. Түүний зургаа нь наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 20-ны хооронд гарсан. Жил бүрийн зургадугаар сар, наймаас есдүгээр сарын хооронд хүүхэд зам тээврийн осолд маш их өртдөг. Хохирсон хүүхдүүдийн 80 хувь нь харгалзах хүнгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байсан бол зорчигч хүүхдүүдийн 92 хувь нь буруу тээвэрлэснээс гэмтэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.

БСШУСЯ, ЕБС болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулсан 25 заалттай гэрээг цагдаагийн байгууллагатай хамтран хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг эхчүүдтэй сургуулиуд гэрээ байгуулах ажил хийгдэж байгаа. Энэ гэрээнд заасны дагуу хүүхдээ тогтсон цагт аваагүй тохиолдолд сургуулиас нь хасах хүртэл арга хэмжээ авна. Тухайн сургуулийн захирал ч мөн ажлаас халагдах хүртэлх хүүхдийн аюулгүй байдлын төлөө ийм гэрээ хийгдсэн. Цагдаагийн байгууллага үүнд хяналтаа тавьж ажиллана. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд сургуулийн захиралтай, хариуцлага тооцдог болж байгаа” гэсэн юм.

Мөн бага насны хүүхдэд ухаалаг утас хэрэглүүлэх нь хулгай дээрмийн хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул эцэг эхчүүд бага насны хүүхдэд ухаалаг утас хэрэглүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж