Хотын дарга хоёр газрын даргаа чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Хотын дарга хоёр газрын даргаа чөлөөлжээ

Хотын дарга хоёр газрын даргаа чөлөөлжээ

Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн Баасан гаригт шуурхай хуралдаан зарлаж, Захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто замын хөгжлийн газар зэрэг нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой үйл ажиллагааг хариуцдаг нийслэлийн харьяа агентлагийн зарим албан тушаалтнуудтай хуралдсан.

Харин энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрх бүрт сайжруулсан шахмал түлшийг түгээх, борлуулах, мэдээлэл зөвлөмжөөр хангах ажлыг удаа дараа хангалтгүй ажилласан хэмээн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн хүйтний улирлаас өмнө зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж чадахгүй байгаа, салбарын ажилдаа хангалттай хэмжээнд хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаярыг албан үүргээс нь хүлээлгэж өгөх шийдвэрийг гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж