Путин Чеченьд айлчилна

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Путин Чеченьд айлчилна

Путин Чеченьд айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гаригт /2019.08.31/ Чечений Бүгд найрамдах улсын удирдагч Рамзан Кадыровыг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр хоёр удирдагч Чечень сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа тухай ярилцсан бөгөөд Кадыров тус бүсийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд Путинд талархаад түүнийг Чеченьд дахин айлчлахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ. Кадыров Путины сүүлийн айлчлал Чеченьд маш олон нийгмийн асуудлуудыг шийдвэрлэж өгсныг цохон тэмдэглэсэн байна.

Үүний хариуд Путин “Хэдэн жилийн өмнө Чечень ямархуу байдалтай байсныг бид бүгд мэднэ. Харин Чечений хөдөлмөрч ард түмэн, чадварлаг удирдагч Кадыровын хичээл зүтгэлээр энэхүү бүс нутаг хэрхэн өөрчлөгдөж, хөгжин цэцэглэж байгааг өөрийн биеэр харахдаа баяртай байх болно” хэмээн хэлжээ.

Кадыровын хэлснээр өнгөрсөн жил ДНБ-ний хэмжээ 197 тэрбум рубльд хүрсэн бол энэ оны эхний хагаст хөрөнгө оруулалт 127 хувиар өссөн байна. Одоогоор 228 тэрбум рублийн 628 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ба энэ нь 20,000 орчим ажлын байрыг шинээр бий болгох гэнэ. Мөн ажилгүйдлийн түвшин найман хувиар буурсныг онцолжээ.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж