Далай ламын машиныг дуудлага худалдаанд оруулна

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Далай ламын машиныг дуудлага худалдаанд оруулна

Далай ламын машиныг дуудлага худалдаанд оруулна

Дээрхийн гэгээн 14-р Далай лам Данзанжамцын унаж байсан “Land Rover Series IIA” загварын автомашиныг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Энэхүү автомашин нь 1966 онын хоёрдугаар сард үйлдвэрлэгдсэн бөгөөд Далай лам 10 жил уг автомашиныг унаж хэрэглэсэн гэнэ.

Үүний дараа Далай ламын ах нь 2005 он хүртэл унаж байсан аж. Ингээд хамгийн сүүлд АНУ-ын Калифорни дахь “Далай лам сан” –д хандивласан байна. Энэхүү сан нь Түвдээс  дүрвэн ирж АНУ-д амьдарч буй иргэдэд туслах зорилготой сан юм байна. Дуудлага худалдааг зохион байгуулагчид уг автомашиныг ойролцоогоор 100,000-150,000 ам.долларт хүрнэ гэж төлөвлөж байгаа гэнэ. Автомашины өөрийн үнэ дээр нь сэргээн засварласан хөлс нийлээд 49,000 ам.долларын зардал гарчээ.

Эх сурвалж: TOPGEAR

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж