Японд магистр, докторт суралцах хөтөлбөр зарлажээ

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Японд магистр, докторт суралцах хөтөлбөр зарлажээ

Японд магистр, докторт суралцах хөтөлбөр зарлажээ

Монгол-Японы төв болон Жайкагийн төлөөлөгчийн газар хамтран Япон улсад суралцах магистр, докторын уламжлалт хөтөлбөрөө зарлажээ. Энэ удаа ашигт малтмал, эдийн засаг, хууль эрх зүй, бизнесийн удирдлага, олон нийтийн бодлого зохицуулалт гэсэн чиглэлүүдээс сонгох юм байна.

Суралцах хүсэлтэй иргэдийн материалыг 2019 оны 10-р сарын 23-аас 11-р сарын 29 хүртэл хүлээн авна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Магистрт хамрагдах шалгуур

Нас: 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 25-39 настай байх

Боловсрол: Монгол Улсын болон гадаад орны магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан байх

Англи хэл дээрх шалгуур: Монгол Улсын төрийн төв, орон нутгийн байгууллагад хоёроос дээш жил үндсэн албан хаагчаар ажилласан байх

Япон хэл дээрх шалгуур: Хувийн хэвшлийн компанид доод тал нь хоёр жил ажилласан байх

Докторт хамрагдах шалгуур

Нас: 2020 оны дөрөвдүгээр 1-ний сарын байдлаар 45 ба түүнээс доош настай байх

Боловсрол: Японд магистрын зэрэг хамгаалсан байх

Ажлын туршлага: Магистраа төгсөж ирээд хоёроос доошгүй жил Монгол Улсын төрийн төв, орон нутгийн байгууллагад үндсэн албан хаагчаар ажилласан байх зэрэг юм.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс материалаа Монгол-Японы төвд болон Жайкагийн төлөөлөгчийн газрын шуудан болон цахим хаягаар илгээх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж