Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцохоор болсон. Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах юм.
Үүний дагуу өнөөдөр сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Холбоотой мэдээ