Хичээлийн шинэ жилийн нээлтэд төрийн гурван өндөрлөг оролцдог уламжлалтай. Тэгвэл энэ хичээлийн жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцохгүй бөгөөд тэрбээр өөр мэндчилгээ илгээхээр төлөвлөжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар есдүгээр сарын 1, 2-ны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох юм.
9-р сарын 1, ням гаригт
- 10:00 АШУҮИС
- 11:30 77-р сургууль буюу Эрдмийн ундраа цогцолбор
9-р сарын 2, даваа гаригт
- 10:00 МУИС
- 11:30 МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд Үйлдвэрлэл урлалын политехник коллеж, Хөгжим бүжгийн коллеж, БХИС-ын Тэмүжин өрлөг сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох юм байна.