ДАШТ: Европын багууд эхний хожлуудаа авлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

ДАШТ: Европын багууд эхний хожлуудаа авлаа

ДАШТ: Европын багууд эхний хожлуудаа авлаа

Манай өмнөд хөрш БНХАУ-д 2019 оны эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн XVIII дахь удаагийн ДАШТ эхэллээ. 1950 онд Аргентин улсаас эхэлсэн сагсан бөмбөгийн ДАШТ-д 10 улс оролцож байсан бол энэ удаа БНХАУ-д болж буй дэлхийн аваргад 32 баг анх удаагаа оролцож байгаагаараа онцлог болж байна. Хамгийн сүүлд 2014 оны Испанид болсон ДАШТ-д 24 баг оролцож байсан бол ийнхүү 2019 оноос эхлэн 32 баг оролцож байна.

Сагсан бөмбөгийн ДАШТ-д тив тивээс шалгарсан шилдэг 32 баг БНХАУ-ын Бээжин, Шанхай, Нанжин, Шенжен, Гуанжоу, Ухань, Фошан, Донгуан гэсэн 8 хотын 8 ордонд болж байна. Өчигдөр тэмцээний эхний тоглолт Фошан хотын 14700 хүний суудалтай “Foshan International Sports and Cultural Center” ордонд Серби болон Анголын шигшээ багуудын тоглолтоор эхэллээ. Нээлтийн тоглолтонд Сербийн шигшээ баг 105-59 харьцаагаар Африк тивийн төлөөлөл Анголын шигшээ багийг хожсон. Тус тоглолтонд Сербийн шигшээ 66 хувьтай довтолсон бол Анголын шигшээ баг нийт довтолгооныхоо 39 хувийг амжилттай болгосон. Сербийн шигшээ баг холын зайн шидэлтийг 65 хувьтай гүйцэтгэсэн бол Ангол 31 хувьтай гүйцэтгэсэн бөгөөд бүх талаар Сербийн шигшээ баг өрсөлдөгчөө илүүргэж байсан. Тус тоглолтонд Сербийн шигшээ багаас Б.Богданович 24 оноо авч багаа тэргүүлсэн бол Н.Йокич, Н.Милутинов нар тус бүр 14 оноо, Б.Марьянович 12 оноо авчээ. Тэгвэл Анголын багаас 2 тоглогч 10-аас дээш оноо авсан бөгөөд К.Морайс 15 оноо, Л.Пауло 10 оноо авсан байна.

Тэмцээний эхний өдөр зохион байгуулагч орон Хятадын шигшээ баг Кот-д’Ивуарын шигшээ багийг 70-55 харьцаатай буулгаж авсан. Энэ өдөр Европын багууд тун сайн эхлэлийг тавьлаа. Польш 80-69 харьцаагаар Венесуэлыг, Орос 82-77 харьцаагаар Нигерийг, Испани 101-62-оор Тунисыг, Серби Анголыг 105-59, Итали 108-62 харьцаагаар Филиппинийг буулгаж авсан бол Америк тивийн төлөөлөлүүд болох Аргентин, Пуэрто-Рикогийн шигшээ багууд мөн өрсөлдөгч нараа хожоод байна.

9 САРЫН 1-ИЙ ӨДРИЙН ХУВААРЬ /УЛААНБААТАРЫН ЦАГААР/:

  • 15.30 цаг: Канад – Австрали
  • 16.00 цаг: Бразил – Шинэ Зеланд
  • 16.30 цаг: Япон – Турк, Йордан – БНДоминикан
  • 19.30 цаг: Сенегал – Литва
  • 20.00 цаг: Грек – Монтенегро
  • 20.30 цаг: АНУ – Чех, Франц – Герман

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж